Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбоо “A Hard day`s night” тоглолтоор нээлтээ хийнэ
Өнөөдөр буюу 5 сарын 6-нд 11:00 цагаас “Залуучуудын соёлын төвд” Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбооны албан ёсны нээлтийн хэвлэлийн хурал боллоо.
Тус холбоог “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулсан бөгөөд холбооны анхны ажил болгож Монголын амьд хөгжмийн хамтлагийн нэг болох “UB NIGHT” хамтлаг “A Hard day`s night” нэртэй анхны бие даасан тоглолтоо энэ сарын 9-нд ганцхан удаа зохион байгуулах гэж буйгаа мэдээлсэн юм.
URL: