“Skymedia”, “Univision”-д давуу эрх олгосон нь тогтоогджээ
IP TV буюу интернет, кабель, суурин утасны гурвалсан үйлчилгээ үзүүлэх зорилготой компаниудаас Харилцаа холбооны зохицуулах хорооны эсрэг гомдол гаргаж ШӨХТГ-т ханджээ.
Тодруулбал, компаниуд зохих шаардлагыг хангасан байхад ХХЗХ-ноос зөвхөн “Skymedia”, “Univision” гэх хоёр аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгч, бидэнд зөвшөөрөл өгөхөөс татгалзаад байна гэх гомдлыг өгчээ. Энэ дагуу ШӨХТГ-аас шалгалт хийхэд компаниудын талаархи гомдол үндэслэлтэй гэдэг нь тогтоогдсон бөгөөд ХХЗХ-ноос дээрх хоёр компанид давуу эрх олгож, бусад IPTV-гийн үйлчилгээ үзүүлэх компаниудад эрх өгөхгүй байна гэж тэд үзжээ. Улмаар ШӨХТГ-аас Харилцаа холбооны зохицуулах хороонд албан шаардлага хүргэсэн байна. Харин ХХЗХ-ноос IPTV-гийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын дахин сонгон шалгаруулах тендер зарлажээ.
URL: