Хээрийн түймэр гэрт асaхад Т.Дуламдорж та бэлэн үү?
Хээрийн түймэр хойморт асах дөхлөө. Ер нь бол асчихлаа. Хаврын улиралд ингэж л байдагшдээ гэх нэгэн байгаа ч улс орон даяар асч байгаа энэ олон түймэр ийнхүү нийслэл хотын иргэдийн нүдэнд харагдаж, утаа униар нь хоолойд тулж байсан нь нэгээхэн ч үгүй билээ. Богд уулын аль нэгэн аманд түймэр гарлаа гэж дуулдаж байсан авч өчигдөрийнх шиг Хан-Уулын иргэдийг сандаргаж байсан түймэр хэд билээ?
ОБЕГ-ын өнөөгийн бэлэн байдал, шүлхий дардаг шигээ улсын мөнгөөр туйлж гурван сар “онцгой ажилгүй онцгойгийнхон” хэмээн нэрлэгдэтлээ тайван байж болохгүй гэдгийг саяны гал санууллаа. Галын тархалт шүлхийтэй харьцуулвал хамаагүй хурдан тархдгийг Т.Дуламдорж дарга мэддэг хэмээн найдаж өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
URL: