Лу.Болд юунд ингэтлээ цочив?

 a15989f047da8c79original

Гадаад харилцааны сайд Лу.Болд мэдэгдэл гаргажээ. “Намайг хэвлэлүүд зохион байгуулалттай, ор үндэсгүй гүтгэж байна. Хуулийн байгууллагууд шалгаад намайг гэм буруугүйг тогтоосон. Ийм байтал гүтгэсээр байна” хэмээн мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээллээр түүнд ингэтлээ цочирдож, гэнэтийн мэдэгдэл хийх шалтгаан бий ажээ. Юу гэвэл, тагнуулынхан Лу.Болдын өмнө эрхэлж байсан ажилтай нь холбоотой асуудлаар хавтаст хэрэг нээгээд шалгаж эхэлсэн гэнэ. Энэ нь мань хүний хувьд нэлээд хүнд асуудал бөгөөд ийм эгзэгтэй үед өөртэй нь холбоотой мэдээллүүд гарсанд ихэд эмзэглэж буй бололтой юм.

Түүнчлэн ядахад яр гэгчээр Засгийн газраас сугалах сайд нарын нэгээр Лу.Болд тодроод байгаа. Ерөнхийлөгчийн саяхан өгсөн ярилцлагад гадаад харилцааны салбар, Монгол Улсын гадаад нэр хүнд тун тааруухан байгааг дурдсан. Энэ нь шууд утгаараа мань Лу.Болдтой л холбогдоно.

Үүнээс гадна тэрээр сүүлийн хэдэн сарын турш зогсоо зайгүй гадаад руу нисэх болсон. Уг нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд болуутаа хийж байсан анхны шахам мэдэгдэл нь Засгийн газрын гишүүдийн гадаад томилолтыг  “хязгаарлана” гэж байсан. Ерөнхий сайд ч, бусад сайд ч энэ “дүрэм”-ээ баримталж байгаа. Харин Лу.Болд сайдад энэ дүрэм үйлчилсэнгүй.

Ийн Лу.Болд сайдын талаарх базаахгүй мэдээллүүд үргэлжилсээр…

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих