Барилгын дотоод засварт хэрэглэдэг материалуудын үнэ зуны улиралд нэмэгддэг гэв

18шшДулааны улирал ирсэнтэй холбогдуулан хүмүүс байр, орон сууцныхаа засварын ажлаа амжуулахаар ид шамдаж байна. Харин та засвараа арай эхэлж амжаагүй байгаа бол дараахи мздээллийг анзаараарай. Үндэсний
статистикийн хорооноос гуравдугаар сард эх орны үйлдвэрийн болон БНХАУ, ОХУ, БНСУ-аас оруулж ирдэг барилгын гол материалын үнэд судалгаа хийжээ.

Дотоодын үйлдвэрийн нэг шоо шалны банзны үнэ жилийн өмнөхөөс 40 мянган төгрөг буюу 20 хувь, захалсан банзны үнэ таван мянган төгрөг буюу 14.3 хувь, нэг ам метр вакум цонхны үнэ найман мянган төгрөг буюу 8.9 хувиар өсчээ. Улаан тоосгоны ширхэгийн үнэ 66 төгрөг буюу 21.4 хувь, хөнгөн бетоных 13 мянган төгрөг буюу 8.8 хувиар буурсан байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ширхэг шалны хавтангийн үнэ 650 төгрөг буюу 76.5 хувь, уян шүршүүрийнх 12 мянган төгрөг буюу 41.7 хувь, тосон будгийнх 500 төгрөг буюу 20 хувиар өчсээ. Харин нэг кг хадаасны үнэ 500 төгрөг буюу 20 хувь, цементийнх 1400 төгрөг буюу 14.3 хувиар буурсан байна. Харин ОХУ-д үйлдвэрлэсэн чулуутай боодол хар цаасны үнэ хоёр мянган төгрөг буюу 10 хувиар өсчээ.

Танд барилгын материалын үнэ ханшийн мэдээлэл өгөхөөр бидний хэлж заншснаар 100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүдээр орж үнэ ханш сонирхлоо. “Жоби”, “Одкон”, “Атлас центр” зэрэг томоохон худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй барилгын материалиуд аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй байна. Үнийн хувьд хамгийн хямд нь Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байх бөгөөд үнэтэй нь Германых байна. Жишээ нь бүргэд хаалга гэхэд л зөвхөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн хэрнээ 130-800 мянган төгрөгийн хооронд зарагдаж байв. Үнэ нь өсөх тусам хаалганы хэмжээ нэмэгдэхээс гадна төмрийн чанар, дулаалга зэрэг нь сайжирч, цоожны углуурга нь олон болдог аж.

Айл бүр дор бүрнээ л засвар хийж байгаа бололтой. “Дүүжин, лампиран таазны аль нь зүгээр вэ, ямар эмульс, обой сайн бэ, Гурвалжингийн гүүрний барилгын дэлгуүртэй харьцуулбал эндэх материалын үнэ хямдхан байж чадах уу” гээд л хаа сайгүй асуулт тасралтгүй хөвөрнө. “Орос эмульсээр хэдэн метр квадрат будаж болох вэ, зурагддаггүй, усны хамгаалалттай паркетан шал аль нь вэ” гээд л хүн бүрт мэдэхгүй зүйл их байгаа нь илэрхий. Харин худалдагч нар хүмүүсийн ийн мэдлэггүй байгаад ихэд залхсан янзтай дуугарч ядна. Худалдаачид “Барилгын дотоод засварт хэрэглэдэг материалуудын үнэ зуны улиралд бага багаар нэмэгддэг. Улам л нэмэгдээд байна” гэлцэж байв.

Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад барилгын материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн нь энүүхэнд. Худалдаачдын хэлж буйгаар үнийн өсөлтийн гол шалтгаан нь юаний ханш нэмэгдсэн, Хятад дахь нийлүүлэгчид нь өндөр үнэ хэлэх болсон гэсэн хариултыг өглөө. Нэг зүйлийг анзаарч байхад барилгын материалыг зөвхөн урд хөршөөс нийлүүлэхээ больжээ. Обой, эмульс гэхэд ОХУ, БНСУ, Турк, Ук-райн гэхчлэн сонголт ихтэй. Үнийн хувьд өндөр хэдий ч хүмүүсийн хувьд дээрх улсуудын бүтээгдэхүүнд гар татдаггүй гэнэ.

Будаг
Герман будаг таван литр нь 59000, 2.5 литр 18000-31000 мянган төгрөг, нэглитр 9500 , пигмент 2 литр нь 24000, шүршдэг будаг 0.2 литр нь таьан мянга, багс 200-1500 төгрөг, өнхрүүш 800-3000 төгрөг
Хятад будаг нэг литр нь 2200 төгрөг, солонгос будаг дөрвөн литр нь 32 мянга, литр нь 8000 төгрөг, орос будаг 11500 төгрөг

Эмульс
Герман гадна ханынх 17л 74000- 69000 төгрөг, гадна ханынх 10 литр 54000-46000 төгрөг, гадна ханынх 7.5 литр 40000, дотор ханынх таван литр нь 16,000, дотор ханынх 18 литр 39000, дотор ханынх 10 литр 28000-23000 төгрөг, дотор ханынх 7.5 литр 48,000-45000 төгрөг, дотор ханынх 2.5 литр нь 15000 төгрөг
Солонгос дотор ханынх дөрвөн литр/16000, хятад эмульс 18 лйтр 8.500, орос нь долоон литр нь 12000 төгрөг
Өнхруүш 1500-12000 төгрег, өнхрүушний запас 1000, шохойны багас 1000-3500төгрөг, Германэмульсний өнхрүүш 3500 төгрөг, шпатель 7500, шүдтэй шпатель 1800 төгрөг.

Тоосго
Монгол тоосго ширхэг нь 650 төгрөг, Хятад тоосго бөөний унэ ширхэг нь 130, жижиглэнгээр 135 төгрөг
Өнгөлгөөний блок ширхэг нь 650 төгрөг
Явган замын хавтан ширхэг нь 15000 төгрөг
Цемент
Хятад цемент 5СГ кг нь 8000 төгрөг, бөөний үнэ 7500 тегрөг. Эх орны үйлдвэрийн цементүүд тасраад байгаа гэнэ.
Ханын цаас
Германых хэмжээ загва-раасаа шалтгаалаад 4-40 мянган төгрөг, Украйн 4-13 мянган төгрег, Голланд 2500, обойн хүрээний цавуу 3500, обойн цавуу 3000 мянган төгрөг, Хятад цаасан обой 3500-14000 мянга, Хятад хулдаасан обой 14-50 мянган төгрөг, Солонгос обой 3300-42000 мянга, орос хулдаасан обой 50 мянган төгрөг.
Хаалга
Модон хаалганы хавтас нь 40 мянга, кроптойгоо 78 мянган тегрөг, Бүргэд хаалга 110-350 мянган төгрөг.
Ванны ком
Гёрман ком 49,000 мянган төгрөг, хятад ком 200 мянгаас 1,5 сая төгрөг.
Герман хулдаас
1 метр өргөнтэй нь 9700 төгрөг, 1.5 метр өргөн 14600, хоёр метр ерген 19400-27000, гурван метр өргөн 29100, 3.5 метрөргөн 34000 төгрег.
Плита
Шалны плита нэг ширхэг нь 800 төгрөг, ханын эмжээр 30:30 хэмжээтэй нь 2000-2500 төгрөг, 45:60 хэмжээтэй нь 3500 төгрөг, чигжээс 3000-4500 төгрөг, плитаны цавуу 1100-12000 төгрег, шоов 2500,
Паркет
Тостой нь 10000-10500 төгрөг, тосгуй нь 9800-9500 төгрөг, 1.2 метр урт 20 см ерген тостой нь 11000-12000 төгрөг, плинтус 1800-3000 төгрөг Хөөсөнцөр (240 см:120 см)
Зөөлөн нь нимгэн эузаанаасаа хамаараад 2500-6000 төгрөг
Хатуу нь мөн нимгэн зузаанаасаа хамаараад 5000-15000 төгрегийи үнэтэй байлаа. Тиймээс та бүргэд хаалга болон ариун цэврийн өрөөний ванн, суултуур, угаалтуур зэргээс авахуулаад бүхий л барилгын материалыг өөрийн боломжид тохируулан сонголтоо хийж болох нь ээ.

 

 

А.НАМУУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/

 

 


URL:

Сэтгэгдэл бичих