Туулайн зовлон

гараашӨнгөрсөн амралтын өдрүүдэд Засгийн газрын харьяа 11-11 төвд иргэдээс хандсан гомдлын ихэнх нь авто замтай холбоотой байж. Тухайлбал, БЗД-ийн XVI хорооны иргэн “Манай байр зам дагуу байрладаг, Гэтэл машины зогсоол байхгүй учир машинаа нэгдүгээр эгнээнд тавьж хонуулдаг. Өглөө болгон машин ачиж явах юм: Маш их гомдолтой байна. Зогсоол шийдэж өгөх хэрэгтэй байна” гэжээ. Мөн нэг иргэн “Хүчит шонхор” зах руу ороод гарахаар зогсоол дээрээс 1000 төгрөгийн хураамж аваад байгаа талаар хэлээд зам ашиглалтын төлбөр төлж байгаа хүмүүс энэ мэтээр хураамж нэмж өгөх нь хэр зүйтэй вэгэж асуусан байна.

За тэгээд Гурвалжингийн гүүрнээс урагш зам засварын ажил эхэлсэн боловч ажил огт хийгдэхгүй байгаагаас бусад замууд их ачаалалтай, түгжирч байгаа тухай болон ХУД-ийн XV дугаар хорооны 36,38 дугаар байр, 48 А, Б байрнуудын 25-р байрны СӨХ нь машин замыг хаагаад хаалга хийгээд цоожилсоноос болоод бусад нь байр руугаа орж чадахгүй байна гэх мэт гомдлууд цуварна.
Давхар гарааш барина гэж ярисаар нэлээд хугацаа өнгөрчээ. Үүний өмнөх Засгийн үед нийслэлийн Газрын харилцааны газрынхан давхар гарааш барьж зогсоолын асуудал шийдэх гэж буй мэт зүйл хэвлэлээр гаргаж л байсан.

Гэвч өнөөдрийг хүртэл ганц ч давхар гарааш Улаанбаатар хотод алга. Гараашгүй, зогсоолгүй нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн бэрхшээл болоод байгаа. Авто замын нэгдүгээр эгнээнд байршуулсан авто машинуудыг хөдөлгөөнд саад учруулсан хэмээн үзэж журамладаг болсон. Гэтэл тэд нэгдүгээр эгнээнд машинаа тавихаас өөр аргагүй болдог. Харин нэгдүгээр эгнээнд машин тавилаа хэмээн ачиж, торгож шийтгэдэг нь баавгай туулай хоёрын онигоог санагдуулаад байдаг юм. Баавгай “Туулай чи муу яагаад том чихтэй юм бэ” гээд туулайг зодоод байдаг тухай л даа. Том чихээ туулай яах билээ. Түүн шиг гарааш, зогсоол байхгүй нөхцөлд машинаа хэрхэх болж байна.

Мөн байгууллагын дотоод журам гэгчээрээ зогсоолд тавьсан машинуудаас хураамж авдаг нь шударга хэрэг биш юм. Зам ашигласны төлбөр төлөөд дээрээс нь тавьсан орсон газар болгондоо мөнгө төлдөг болоод байгаа. Үүнийг соргогоор хараад нийтийн эзэмшлийг хашаалаад төлбөр хураагаад байгаа нөхдийг цэгцлээсэй дээ.

 

Ж.Энх


URL:

Сэтгэгдэл бичих