“Давхар дээл” наадмын сурвалжлага

1399255467_20aaa82e9ebb2635original“Давхар дээл”-ийн давлагаа дуусч ашгүй энэ улс төрийн ээлжит цунами амсхийлээ. Амсхийх ч гэж дээ, ёстой хэн нь хэн болохоо харуулсан, хэнийг ч таньж болохоор сайхан “наадам” боллоо.

Яг л “Гарьд магнай” кино шиг юм боллоо

Ерөнхийлөгчийн асарт морилсон “Алтангадасынхан” толгойгоор нь айрганд дүрж, идээ ундааг нь эзэнтэй нь хамт хүүхэд нохойн доог болгож, дахиад ингэж найр наадам үймүүлж ихэс дээдсийн тав тух алдагдуулбал Шилэн данс, Давхар дээл хоёр шиг нь хаяж орхихоо мэдэгдээд хашгиралдаад гарч одов. Ардын бөх Гарьд магнай заантан уг нь Молиго Очир мэхээ хийж эхний хэлэлцүүлгээр унасан 2014 оны саналаа босгож нэг давсан ч даншиг удаа дараалан хойшилж завсарлага авч авч, арай гэж байнгын хороон дээр дахин нэг барилдаж 3/2 гэдэг мэх даацтайхан мэхний хариуг тооцоотойхон барьж давсан бөгөөд их л нарийн даваа авсныг анзаараагүй “Алтангадасынхан-ыг Цэцэрлэг мандалын аймгийн Гонио засуул засч “тоо мэддэггүй толгойгүй хогнууд” гэж дэвжээнийхээ бөхчүүдийг зэмлээд авна лээ.
Энэ удаад Сайханаагийн зэс нь цухуйж “Хэрэг эрхлэхийн дарга давхар байж болно”гэж Баярцогтоор хэлүүлж харагдана лээ. Ёстой амиа хоохойлж аргаа барсан нь илт бөгөөд сүүлийн араандаа хүртэл цол чимэгнээсээ зууралдаж бөхийн мэх шинжээчдийн дургүйг хүргэж наадамчин олон дэвжээ рүү лааз, сав суулга сэлтийг гамгүй шидэж байна лээ.
Ингээд хоёр дахь даваагаа авангуут“би энэ наадмыг үзэхгүй ээ”гээд ширвэлзээд явдаг шиг Баярцогт руу Сайханбилэг хялмалзсан бөгөөд дээдсийн тав тух алдагдуулж даншиг хойшлуулсан хэрэгт хуульч Бурмаа, Женко панз, Сэцэн Ханы Зоригт Батзандан нарын бөхчүүд алдар нэрээ дуудуулж Гандагийн бацаануудын чулуунд арай л духаа цоолуулчихсангүй.
Төгсгөлийг нь та бүхэн сайн мэдэж байгаа. Аргатай овтой “Алтангадас”-ынхан” хүчээр бэр буулгаж Уянга, Дэмбэрэл хоёрыг гэрийнх нь үүдэнд хад чулуу тавьж байгаад санасандаа хүрээд авчихлаа.
Арай л илүү математикчид байдаг гэсэндээ эрхбиш тооцоо хийж. Өөрийн дэвжээний үнэ өндөртэй гишүүдтэй ажилласанд орвол үнэ хямдтай Оюунбаатар, Баасанхөө нартай ажиллаж  “амь гарлаа”.
Эвий минь энэ удаад Ерөнхийлөгч маань л ёстой хэн ч биш юу ч биш болсноо мэдэрчих шиг боллоо.
Шилэн данс нь эхний даваанд тэрий хадаад уначихсан. Дүү бөх “Давхар дээл” нь “Зэрэг нэмэхийн өмнө” гялтайчихлаа. МоАХ дундуураа цуурч Женко хяналтаасаа бөхчүүдээ алдсан нь харагдлаа. “Нэг Ардчилал” гэдэг нөхдүүд “Алтангадас”-ынхаа өвөрт аахилж уухилж байгаа нь харагдлаа. Чимгээ бүсгүй хүртэл “Ерөнхийлөгчөө дэмжээд 2014 онд дээлээ тайлцгаая” хэмээн “шалдаганаж” байснаа мартаад хэдэн цаасаар ч юм бүү мэд “явчихлаа”.
“Шударга бус эвсэл”-тэй бол ёстой ярих юм байсангүй. “Хэдээр л бол хэдээр ш дээ” гээд хэл амаа орооцолдуулж байгаа “явчихлаа”.

 Төмөр зам

Засаг түргэн авч өнгөрөгч 7 хоногт 8 хууль өргөн барих нь тэр. Үнэндээ Монголын аль ч Засгийн үзүүлж байгаагүй гэрлийн хурдаар ажиллалаа. Хэрэв ийм сайхан хурдаар ажиллаад байдагсан бол өдийд тэр социализм гээчид нь хүрчихээр л хурдтай байлаа.
Хаа хамаагүй Портуун муу туучий “Төмөр замын шугамын тухай хууль” гээд л өргөн бариад явж байхын.  Тэрэнд ер нь ямар хамаатай ч салбар юм, бүү мэд.
Гэтэл тэр нь боомт руугаа “нарийнаар”. Сайншандын аж үйлдвэрийн парк гэдэг үлгэрийн орон руу “өргөнөөр” гэсэн хууль бариад ороод ирэх нь тэр.
Мэдээж байнгын хорооны 2 хуралдаан, нэгдсэн чуулганы 2 хуралдаанаар яг үүгээрээ гялалзтал батлагдаад гарах нь мэдээж юм.
МАН-ынхан ямар царигаар вэ? гэж толгой гашлаад нийгэмд янз бүрээрээ дуудуулж булай болохгүй байх ямар арга зам байвал зүгээр вэ? хэмээн толгойгоо гашилгах хэрэггүй боллоо.
Яагаад гэвэл засаг өөрөө өргөн нарийнийг нь ялгаад төслөө өргөн барьчихлаа. Одоо төмөр зам мэтийн асуудал дээр хаашдаа засгаа дэмжээд л явчихна. Ямар ч асуудал байхгүй. Ойчвол хамт ойчно. Хэн хэнийгээ муу хэлэх юм бэ?
Гэхдээ Портууны барьж орж ирсэн энэ “том толгойлсон” хууль бол Монголын ард түмний 6 жил талцуулан хэрэлдүүлж хэчнээн ч их “захиалгат нэвтрүүлэг” болж хэдэн ч хүнийг эсэн бусаар нь дуудав даа, бүү мэд. Одоо тэр бүхэн нэвтрүүлэг хийсэн студидээ л хоол болж үлдсэнээс бус өнөөдөр хог болон хоцоров оо, хөөрхий.

Женко судлал

Хамаг юм буруугаар эргэв. Одоо яах вэ? Гаднаас нь нураах гээд чадахгүй бол дотроос нь нураагаад өгье гээд өргөдлөө өгчихлөө. Үндсэндээ нэг тоосго өөрөө сугараад уначихлаа. Яах юм бэ? Хаашдаа л 70 хувь газар шорооны ажил нь хийгдчихсэн бэлээхэн ажлаа хаяад явахаас өөр яах юм бэ?!
Түүнд эцсийн арга бол өөрөө Ерөнхий сайд болж байж энэ ажлынхаа ард гарах.
Женко бол сайн “project manager”, ярих юм байхгүй. Түүний хариуцаад авсан ажил заавал үр дүнгээ өгнө. Гэхдээ MCS -г гүйцэхгүй. Хол хоцорно.
“Алтангадас”-ын энэ нурж өгдөггүй, өөрийг нь үл тоосон, төмөр замын төслийг нь ураад шидчихсэн нөхдүүдтэй Ерөнхийлөгч, МАН-ынхантай хамтраад үзэлцхээс өөр ямар ч арга зам алга. Болохгүй гэх юм огт байхгүй. Болно.
Ерөнхийлөгчөөс “Ухаалаг төр” хэмээх гайхамшигтай том лантууг нь түүний төлөө нүдээ ч ухаад өгхөд бэлэн одоогийн нэр бүхий хэд хэдэн гишүүдтэй нь хамт авах хэрэгтэй. Гэхдээ эргэлзээтэй. Сая тэд “Ухаалаг төр”-д ҮГҮЙ гээд хэлчихсэн байгаа боловч улс төр бөмбөг шиг бөөрөнхий тул Ерөнхийлөгчид таалагдах, ард түмэнд гайгүй баагий болж үзэгдэх гэж нээх их ухаантай улсууд шиг өөр юм яриад явна.
Сэцэн ханы эр хоёр загал Зоригт, Батзандан хоёрыгоо сайн түших хэрэгтэй. Тэд итгэл алдахгүй. Найдвартай.
Хэзээ ямагт түүний найдвартай ар тал болж чадах МАН гэдэг 26 кноп байна. “Үйлдвэрчний” Ганбаагаа мартаж болохгүй шүү! Цаадах чинь дангаараа Монголын ард түмний 30 хувь элбэг хүрнэ. Бяртай.
Мөн Женкогийн буянаар “гишүүн” гээд таахалзаж суугаа Ганбат, Түвдээ хоёрыг байранд нь тавь! Нэг нь цоохор хормойд нь зүүгдэж гишүүн болчихоод, нөгөө нь фракцынхаа квотоор листэнд орж ирчхээд одоо “буян даахгүй” таахалзаж байгаа нь ёстой гайхмаар. Арай дэндүү жудаггүй байгааг харуулж байна.
Хийх ажил ч мөн ч их байна даа.
Эхлээд Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авах, чихгүй толгойнуудаа янзлах, болж өгвөл ҮЗХ-г хуралдуулах гээд өч төчнөөн ажил овоорлоо доо.
Гэвч Баасанхөө, Баянаа хоёр УИХ-ын гишүүн болж хорвоо дэлхийд боломжгүй юм байдаггүйг харуулсан юм чинь үүнээс ч ихийг хийх боломж бололцоо байж л таарна. Нэг хүнд дааж давшгүй их ажил мэт харагдах авч яс юман дээрээ энэ бүхэн бүтэшгүй мэт. Одоо хоёр л зам байна. Нэг нь Ерөнхий сайд болох, нөгөө нь улс төрөөс гарах.
Хэрэв Женко улс төрөөс гараа л бол 2016 онд МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хэлдгээр “Мичин жилийн тэргэл сартай зуны тэр нэгэн шөнө МАНай гудамжинд галын наадам болохоо л болно” гэдэг шиг л баяр болох байх шүү!

2014.05.05

 


URL:

Сэтгэгдэл бичих