S&P: Манай улсын зээлжих зэрэглэл дахин буурлаа

527-1364355587picureОлон Улсын санхүүгийн зэрэглэл тогтоодог  “Standart and poors”-ийн шинжээчид манай улсын зээлжих зэрэглэлийг дахин бууруулжээ. Хамгийн сүүлд буюу 2014 оны 04-р сарын 29-нд гаргасан тайландаа энэ тухай дурьдаад Монголын зээлжих зэрэглэлийг урт хугацаанд “ВВ-” байсныг “В+” болгон бууруулж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг  “В” болгон тогтоосон байна.

Өмнө нь манай улсын зээлжих зэрэглэл“BB+” гэсэн ангилалд багтаж байсан бол өнгөрсөн хоёрхон жилийн хугацаанд ийнхүү буурсан байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан шалтгааныг тэд гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувиар буурсан. Гадаад валютын урсгал нөөц багассан. Өрийн ачаалал үүсч болох эрсдэлт нөхцөл үүссэнтэй холбон тайлбарласан байна.


URL:

Сэтгэгдэл бичих