Украины зүүн, өмнөд нутгийн байдал хурцдав

-04032014-1393921397-404007276-ukraine  2-ны үүрээр Украины цэрэг цагдаа зүүн нутгийн Славианск хотод дайралт хийснээс хойш өмнөд нутгийн боомт Одесс хотод засгийн газрыг дэмжигч болон эсэргүүцэгч иргэдийн хооронд мөргөлдөөн гарч, олон хүн амиа алдаж, шархадсан ноцтой хэрэг гарчээ. Украины холбогдох талууд хүлээцтэй байж, хямралыг дипломат яриа хэлэлцээгээр дамжуулан улс төрийн арга барилаар шийдвэрлэхийг Олон улсын хамтын нийгэмлэг уриаллаа.

Мөн өдрийн үдээс хойш Украины засгийн газрыг дэмжигч болон хөл бөмбөгийн “Хар тэнгисийнхэн” клубийг дэмжигч хэдэн мянган хүн Одесс хотод Украины нэгдлийг дэмжих жагсаал хийх явцад холбооны засгийн газрыг эсэргүүцэгчдийн эсэргүүцэлтэй тулгарч мөргөлдөөн гарчээ. Орон нутгийн цагаар 3-ны 9 цагийн байдлаар, 46 хүн амиа алдаж, 214 хүн шархадсан ба 150 гаруй хүн цагдаад баривчлагджээ. Одесс хотын захиргаа 3-5-ны өдрийг гашуудлын өдөр болгох шийд гаргажээ.

2-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгдэл гаргаж, цуст мөргөлдөөнөөс зайлсхийхийн тулд хүлээцтэй хандахыг Украины холбогдох талуудад уриалсан бөгөөд энэ хямралыг зохицуулах цорын ганц арга зам бол дипломат арга мөн хэмээн онцолсон байна.

2-нд аюулгүйн зөвлөл Украины асуудлаар яаралтай хуралджээ. Хуралд, НҮБ-ын улс төрийн ажил хариуцсан дэд ерөнхий нарийн бичгийн дарга Фелтман, Украины байдлыг намжаан, хямралыг энхийн аргаар зохицуулах зорилгоор ирэх долоо хоногт Орос, Украинд айлчлахаа мэдэгдлээ.
\Ц\


URL:

Сэтгэгдэл бичих