Үнэгүйдсэн биеэ үнэлэгчдээр дүүрсэн Улаанбаатар
Бидний мэдэх Улаанбаатар хортой агаар, хогоороо дүүрлээ л гээд байсан. Харин түүнээс дор зүйл сүүлийн хэдэн жилд үзэгдсээр байх боллоо. Энэ бол биеэ үнэлэгчид. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох телевиз радио, сонин, сайт гээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр биеэ үнэлэгчдийн талаар баримттай бичлэг, нийтлэлүүд олонд дэлгэгдсээр л байна. Үүнийг дэлгэснээр бид юуг өөрчлөв . Сэтгүүлчид үнэнийг хэлснээрээ хар буруу санаатай этгээдэд боломжийг бий болгож өгдөг бас нэг сул тал бий. Хамгийн анх биеэ үнэлэгчдийг тагнаж, өөрсдөө дунд нь орж орлон тоглогч хийх нь холгүй л биеэ үнэлэгчдийн байр, байгаа байдал, хаана хэнтэй уулздаг хэдээр биеэ үнэлдэг гээд сурвалжлан олонд анх хүргэж байсан. Тэр үед нэг биеэ үнэлэгчдийн цаана тоотой хэдэн хүн байсан.
Гэхдээ ганц л хүнийг тагнаж олонд хүргэсэн гэдгийг мэдэж байгаа. Тухайн үед биеэ үнэлэгчид ийм цагаандаа гараагүй байсан. Тэгтэл тэрхүү сурвалжлалыг үзсэн хүмүүсийн сэтгэхүй яаж өөрчлөгдсөн бол. Бас энэхүү биеэ үнэлэгчдийн тоо хэр цөөрсөн бол гэдэг зүйлийг бодох хэрэгтэй. Сэтгүүлчид бол болж бүтэхгүй болгонтой тэмцэж түүнээ олонд хүргэж нийгмийг гэгээрүүлэх нийгмийг эмх замбараагүйдлийг арилгах, нийгмийн сэтгэхүйг өөрчлөх тийм л шидтэй зүйлийг хийж явдаг хүмүүс. Гэхдээ бас ямар зүйлийг олонд хүргэх үү гэдгээ сайн бодох хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар манай Улаанбаатар хотод маш олон биеэ үнэлэгчтэй боллоо.
Тухайн үед нэг телевизороор биеэ үнэлэгч энд байдаг юм байна. Маш нууц газар байдаг юм байна. Тэдэн төгрөгөөс тэр хүртэл тийм насны охид бүсгүйчүүд үйлчилдэг юм байна гэдэг зүйлийг олонд дэлгэж харуулснаар үйлчлэгчдийн тоо эрс өсөж үнэлэгчдийн тоо ч нэмэгдсэн. Тодруулбал өнчин өрөөсөн, ажил төрөлгүй өөрийгөө ч аваад явж чадахгүй 100 төгрөг ч 100-дахгүй байгаа охинд тэр эмгэнэлтэй биеэ үнэлэгчдийн ажлыг зааж өгснөөрөө нэг бодлын буруу асуудал. Ийнхүү ийм жишгээр олон хүмүүст яг тэр газар тийм үнэлэгчид байна, Тэр цагт гарч ирдэг гээд л сурталчилаад байж болохгүй баймааргүй байна. Яг үнэндээ хэдэн жилийн өмнөхийг одоогийн биеэ үнэлэгчдийн тоотой харьцуулбал арай л хэтэр ч байгаа асуудал. Улс орныхоо утаа, агаарт анхаарлаа хандуулж хот бохирдож байгаа гээд л шийдсэн юм байхгүй олон төрийн нүүрийг үзсэн. Гэтэл цаагуур нь хаа сайгүй биеэ үнэлэгчдээр дүүрлээ.
Одоо наагуураа ил цагаандаа гарлаа. Улс орон минь зүгээр л үнэгүйдэлд хүрэх гээд байна. Ер нь манай улс шиг толгойтой болгон дарга ерөнхийлөгч гэсэн тодотголтой энэ эрхмүүд маань ер нь юу хийж явдгийн бүү мэд. Сүүлийн жилд тэр СТА боллоо, МУГЖ боллоо шагналын хур буулаа. Тэр тэнд ийм юмны дарга, захирал боллоо гэсэн л юм үзэгдэх юм. Миний бодож буйгаар энэ улсад ардчилал хөгжсөн нь буруутах юм байхгүй ч энэ ийм гаж үзэгдлүүдээр дүүрнэ гэж бодоогүй. Үнэгүйдсэн биеэ үнэлэгч дүүрч энэ тэнд л 8000 л өгчих тэгээд л нэг шөнө гэх зүйл сонсогдох боллоо. Зүгээр л гудамд алхаж явахад л тийм зүйлүүдийг би сонсож байна. Эх хүн хүүхдээ багаас нь биеэ үнэлүүлж сургаж байна. Бүхэл бүтэн нууц компаниуд бий болж хоорондоо үйлчлүүлэгчдээ булаацалдаж байна. Юу гэсэн үг вэ. Хаа сайгүй хар тахал хүрээлж байна. Бид нэг жилийн дараа ямар дүр зураг харах бол. Одоо энэ биеэ үнэлэгчдийн асуудал дээр анхаарлаа хандуулах цаг нь болж байна. Одоогийн үнэлэгчид халаагаа өгөөд охдын биеийг ашиглаж мөнгө олж байна. Бидний мэдэх жаахан 12,13 настай хүүхдүүд биеэ үнэлж байна юу гэж ойлгох вэ. Энэ нийгэмд чинь ариун зүйл гэж алга утгаа алдаж байхад бид хараад суух уу. Охид ариун бол төр ариун гэдэг. Яагаад эдгээр газруудыг хааж бүх биеэ үнэлэгчдийг баривчилж болдоггүй гэж. Саяхан Хятадын Дунгуань мужид биеэ үнэлэлтийг зохион байгуулж байсан 12 газрыг хааж, 67 хүнийг баривчилсан. Энэ мужид хууль бус биеэ үнэлэлт газар авсан тул “секс жуулчлалын төв” гэж нэрлэгдэх болсон юм. Дээрх мэдээллийг Хятадын төв хэвлэлээр цацсаны дараа саун, зочид буудал зэрэг үйлчилгээний газруудын 6000 гаруй ажилтныг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Хятадад 6 сая биеэ үнэлэгч байдаг гэсэн судалгаа бий. Ялангуяа барууныхны үйлчлүүлдэг зочид буудлуудад зохион байгуулалттай биеэ үнэлэлт газар авч байгаа ажээ. Тус улсад биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хүмүүст хатуу шийтгэл оноодог.
Гэтэл хэдхэн сая хүн амтай Монголын маань хэчнээн нь биеэ үнэлэгч байгаа бол одоо үүнийг таслан зогсоох хэрэгтэй байна. Яагаад үүний төлөө тэмцэж болохгүй гэж. Монголын хувь заяа эмэгтэйчүүдэд байна. Гэтэл бидний монголын хувь заяа болсон эмэгтэйчүүд хэчнээн нь харийн хүний боол болж хэчнээн нь харийн хүүхдийг тээж, хэчнээн нь биеэ үнэлэгч болж хар тахал нөмрүүлж байгааг бид мэдэхгүй харин энэ бүхний цаана жинхэнэ монгол эмэгтэй хэд байна.. Үнэгүйдсэн биеэ үнэлэгчдээр дүүрсэн Улаанбаатар хот минь өрөвдөлтэй гэж жигтэйхэн . Хамгийн гол үнэн бол цусаа л цэвэр байлгах гэтэл…
Г. Содцэцэг Чингисмн
URL: