Сөүлийн метронд осол гарч 170 гаруй хүн гэмтжээ

6fd11f7690f64c9boriginalОрон нутгийн цагаар 2-ны өдрийн үдээс хойш 3 цаг 30 минутын орчимд Сөүлийн 2-р шугамын метронд галт тэрэг мөргөлджээ. Энэхүү осол нь зогсоолд зогсож байсан галт тэрэгтэй ирж яваа галт тэрэг мөргөлдснөөс хоёр вагон замаасаа гарч, 170 гаруй хүн гэмтэж бэртжээ. Одоогоор ослын улмаас хүнд шархадсан хүн байхгүй байна.

Осол гарч мөргөлдөх тэр агшинд нүсэр дуу чимээ гарч, цахилгаан тасарч, гэмтэж бэртсэн зорчигчид метроноос гүйж гарч ирсэн гэж энэ явдлыг харсан хүн ярьж байлаа. Осол гарсан 2-р шугам хөдөлгөөнөө зогсож, гал унтраах 10 машин ажиллаж, 32 зорчигчийг ойролцоох эмнэлэгт хүргэжээ. Ослын шалтгааныг байцаан шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих