Усан доогуур хайх ажлыг эрчимжүүлнэ

41443Хятадын тэнгисийн эрлийн төвийн мэдээлснээр, агаараас эрж хайж байсан эрлийн бүх ажиллагааг шилжүүлэн усан доогуур эрэхээр болжээ. Хятадын тэнгисийн эрлийн төв ч газар дээрх эрлийн ажиллагааг шилжүүлж усан доогуур хайхаар хүчээ нэмэгдүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд, Хятад, Малайз, Австрали гурван тал Австралид сайд нарын хэмжээнд хурал хийж, эрлийн ажлын талаар судлан хэлэлцсэн байна.

Холбогдох хүний танилцуулснаар, усан доогуур эрэх ажлын цар хүрээ маш их, үүрэг улам хүндэрч, бэрхшээл ч илүү их болсон гэжээ. Хэдийгээр бэрхшээл ихтэй ч Зам тээврийн яам болон Хятадын тэнгисийн эрлийн төв засгийн газрын байршуулалтын дагуу, тасралтгүй бүхий л хүчээ дайчлан эрлийн ажлыг үргэлжлүүлэх болно гэж Хятадын тэнгисийн эрлийн төв мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих