“Бус тэнгэр бөө судлалын академи”-ийн тэргүүн залилангийн хэрэгт холбогджээ

BUUСүүлийн үед бөө нартай холбоотой хэрэг их гарах болжээ. Тэд өөрт нь итгэдэг сүсэглэдэг хүмүүсээсээ их хэмжээний мөнгийг итгэл бишрэлийг дамжуулан авдаг. “Бус тэнгэр бөө судлалын академи”-ийн тэргүүн Б.Алдар гэдэг 25 настай бөө  таван иргэний 62 сая төгрөгийг нь итгэл эвдэх хууран мэхлэх аргаар залилан авсан хэрэг холбогдон шалгагдаж байгаа гэнэ.

Тэрээр Л.Ганчимэг нарын гурван хүнээс ээс Японоос машин авчирч өгнө хэмээн 7-12.5 сая, Д.Отгонсайханаас охиныг чинь АНУ-д сургуульд явуулж өгнө хэмээн 9.2 сая төгрөг авч. Насанд хүрээгүй хүүхдээс хүртэл дунд сургуулийн гэрчилгээ гаргаж өгнө хэмээн 280 төгрөг хүртэл авсан байжээ.

Мөн Э.Одончимэгт “Сандей” худалдааны төвд лангуу авч өгнө хэмээн 25 сая төгрөгийг нь авсан гэнэ. Дээрхий хүмүүсийн ихэнхи нь Б.Алдараар засал номоо хийлгэдэг байсан тул өргөл барьц маягаар өгсөн хэмээн бөө тайлбарлаж байгаа гэнэ. “Сандей”-д лангуутай болох гэсэн Э.Одончимэг гэхэд л нөхрийн хамт засал хийлгээд явахдаа миний онгод дээр 4 сая төгрөг тавьсан хэмээн Б.Алдар мэдүүлжээ. Энэ мэтээр тодруулах нөхцөл байдал олон илэрсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаажээ.

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих