Хятадын эрх баригчид харийн шашны эсрэг дайн зарлав уу

527-139165866085a2d9008f449206big

Хятадын Вэнжоуд нэг доор олон тоогоор бөөгнөрсөн христийн сүмүүдийг эрх баригчдын шийдвэрээр хүч хэрэглэн нураажээ. Хятад даяар “Дорно зүгийн Иерусалим” хэмээн нууцхан нэрлэгддэг энэ газар бол тус улсын хамгийн их христчин хүн ам төвлөрсөн газар нутаг байсан юм.

Орон нутгийн эрх баригчид эдгээр сүмийг ийнхүү хүч хэрэглэн нураах болсон шалтгаанаа ямар ч зохион байгуулалт, эмх цэгцгүй баригдсан барилгууд байсан учраас нураахаас өөр аргагүй болсон хэмээн тайлбарласан байна. Гэвч тус улсын христчид энэхүү үйл явдлыг хятадын эрх баригчдын зүгээс харийн шашныханд өгч буй томоохон анхааруулга хэмээн үзэж байгаагаа мэдэгджээ.

Нураагдсан сүмүүдийн зөвхөн нэг нь л гэхэд 12 жилийн турш гучин сая юань буюу 4.7 сая америк долларын өртгөөр баригдсан байсан тухай хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Тус хотын хүн амын цөөнгүй хувь нь бурханд итгэгч хүмүүс бөгөөд энэ үзүүлэлтээрээ хятад улсдаа өндөрт ордог ажээ.

Сүмүүдийг нураахаас өмнө орон нутгийн эрх баригчид болон христийн сүмийн томоохон хандивлагчдын хооронд үл ойлголцол үүсээд байсан юм байна. Угтаа бол нураагдсан сүмүүд эрх баригчдын зөвшөөрөлтэйгээр баригдаж, үйл ажиллагаагаа явуулж байжээ. Эдгээрээс хамгийн том нь “Гурван аюулгүй эх орончийн хөдөлгөөн”, мөн соёрхогдсон протестант сүм байсан аж.

Б.Түвшин

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих