5000 жилийн настай сүг зургийг сүйтгэжээ

сүг зурагИспанийн өмнөд нутаг дахь эртний хадны сүг зургийг хаднаас нь салгах гэсэн хулгайч нар сүйтгэж орхижээ. Энэ тухай EI Mundo сонинд өгүүлсэн байна.

Андалузийн СантаЕлена захиргааны үндэсний парк дахь бараг 5000 жилийн настай хадны сүг зургийг хулгайч агуйн хананаас салган авах гээд чадаагүй аж. ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд ордог энэ зураг дахин сэргээх боломжгүй болжээ. Эртний сүг зурагтай агуйг өнөөгийн хотын захирагч хүүхэд байхдаа хэсэг нөхдийн хамт нээсэн ба тэгээд “Сурагчдын агуй” хэмээн нэрлэгджээ. Зурагт маш урт гартай эрэгтэй хүнийг дүрсэлсэн байдаг гэнэ.

Устгагдсан зураг нь Испанийн Газар дундын тэнгисийн эргийн дагуух хэдэн зуун сүг зургийн нэг гэнэ.

 

ХӨДӨЛМӨР


URL:

Сэтгэгдэл бичих