Одод “сохор гэрлэлтэнд” дуртай юу…
Тэд тохирох хосууд мөн үү, эсвэл зүгээр дүр эсгэдэг үү? Хайр дурлалдаа шатдаг уу, нэр алдарт шунадаг уу? Тэгвэл доор өгүүлэх түүхээс аль нь болохыг харцгаая
Америка Феррера, Райан Пирс Уильямс
Феррера ирээдүйн ханьтайгаа коллежид байхдаа танилцжээ. Залуу найруулагч Райан Пирс Уильямс энэ бүсгүйтэй Өмнөд Калифорнийн Их сургуульд сурч байжээ. Нэгэн оюутны ажил болох киноны зураг авалтын үеэр тэд бие биенээ олж харсан гэдэг. Ингээд хос хоёр гэрлээд 10 жил болжээ. 2011.06 сард тэд хуримын ойгоо тэмдэглэсэн.
Бритни Спирс, Жейсон Травик
2004 онд Бритни Спирсийг сургуулийн анд Жейсон Александртайгаа 55 цагийн дотор гэрлэсэн нь фанатуудыг нь алмайруулж байсан. Харин дараагийнх нь азгүй дурлал бол Кевин Федерлайн. Тэр бүжигчингээс Бритни 2006 онд бөөн дуулиантайгаар салсан юм. Харин одоо тэр өөрийн биет төлөөлөгч асан Жейсон Травиктай амраглах болжээ.
Женнифер Хадсон, Дэвид Отунга
Женниферийн сонгосон залуу нь жинхэнэ “мужик” гэнэ дээ. Дэвид Отунга нь мэргэжлийн рестлер, олон ч томоохон тэмцээнд ялалт байгуулж байсан. Женнифер Хадсон, Дэвид Отунга нар 2008 онд гэрлэсэн. Хоёр настай Дэниэл гэх хүүтэй.
Жессика Альба, Кэш Уоррен
Кино, шоу-бизнесийн секс-символийн нэг Жессика Альба нэрд гарч амжаагүй байсан кино продюсертой 2004 оноос болзож эхэлсэн. Ингээд 2008 онд Кэш Уоррентой гэрлэсэн бөгөөд өдгөө тэд Онор Мари, Хэвен Гарнер гэх хоёр хүүхдийнхээ хамт аз жаргалтай амьдарч байна. Жессика өнгөрөгч найман сарын 13-нд хоёрдахь хүүхдээ төрүүлсэн.
Жулия Робертс, Дэнни Модер
Ер нь бол Жулия Робертсыг Холливудын сайн ээж, үнэнч хань хэмээдэг. Гэхдээ тэрээр залуу насандаа олон ч эрийн өвөрт орж явсан нэгэн. Алдаж, онож явсан Жулия 2000 онд фотограф Дэнни Модертой гэрлэсэн. Өдгөө аз жаргалтай Жулия, Дэнни нар гурван хүүхдээ өсгөн хүмүүжүүлсээр есөн жилийн нүүр үзэж байгаа билээ
Синтия Никсон, Кристин Маринони
“Их хотын секс”-ийн сайхан бүсгүй Синтия Никсон найз залуугаасаа салсаныхаа дараа аз жаргалыг бүсгүй хүнээс олж авсан. Ижил хүйстэн Синтия нийгмийн ажилтан Кристин Маринони гэх бүсгүйтэй гэрлэн хамт амьдарч байна.
Мэтт Дэймон, Лучана Дэймон
Мэтт Дэймон бол олон хүүхэдтэй од аав. Гурван хүүхдийнх нь эх цагтаа бармен байжээ. Нэр нь Лучана Дэймон. Мэтт одоо ч гэсэн коллегиуддаа шоу бизнесээс огт хамааралгүй эхнэр аваарай хэмээн сануулсаар байдаг ажээ.
Тоби Магуайр, Женифер Мейер
Бидний хайртай “Хүн аалз” Тоби Магуайр таван жилийн өмнө Женифер Мейертэй гэрлэсэн. Одоо тэд хоёр хүүхэдтэй. 2003 онд Тобитой танилцахаасаа өмнө Женифер үнэт эдлэлийн дизайнер байжээ.
Патрик Демпси Жиллиан Финк
Холливудын найруулагч, жүжигчин Патрик Демпсигийн эхнэр Жиллиан өмнө нь визажист байжээ. Тэд 1999 онд гэрлэсэн.
Лили Аллен, Сэм Купер
Лили Аллен барилгын бизнес эрхэлдэг Сэм Купер гэх бизнесментэй гэрлэжээ. 2010 онд бүсгүй жирэмслэсэн ч дутуу төрөлтөөр хүүхдээ алджээ. Харин энэ онд түүнийг аз түшиж байгаа бөгөөд Лили удахгүй төрнө. 2010 оны зунаас болзож эхэлсэн тэд энэ оны зургаан сард гэрлэжээ.
Р.Слава
www.fact.mn
URL: