Хүүхдүүдэд зүрхний хагалгаа үнэгүй хийнэ

хагалгааБаянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар БНСУ-ын “Сэлвэшн Арми” ТББ-тай хамтран зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр болжээ.

Солонгос эмч нар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамт, хагалгаанд орох хүсэлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан байна. Энэ удаад зүрхний төрөлхийн гажигтай таван хүүхдийг хагалгаанд оруулахаар болжээ. Тус ТББ нь зургаа дахь жилдээ Монголын хүүхдүүдэд зүрхний хагалгаа үнэ төлбөргүй хийж байгаа аж.

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих