Байнд ч байхгүй, банзанд ч үгүй боллоо
Одоогийн Засгийн газар бараг бүхэлдээ УИХ- ын гишүүдээс бүрдсэн. Засгийн газар нь мөн парламентын гишүүдээс бүрддэг.
Өөрөөр хэлбэл, эрх мэдэл хуваарилах, хяналтыг зааглах Үндсэн хуулийн зарчим алдагдсан. Нэг харвал Засгийн газрын сайд, нөгөө харвал парламентын гишүүн. Үүнээс болж парламентаас Засгийн газарт тавих хяналт зэрэглээ төдий болсон гэхэд болно. Уг нь Монгол Улс парламентын засаглалтай. Гэвч төрийн эрх барих дээд байгууллага маань өөрөө Засгийн газрынхаа аясаар нь хөдөлж, арганд нь, автсан системийн гажуудал бий болчихоод удаж байна. Ерөнхийлөгч ч үүнийг харж “Том төрөөс ухаалаг төр рүү” уриалгыг дэвшүүлж, уг хуулийн төслийг өргөн барьсан.
Улмаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барьж, сайдуудын давхар дээлийг тайлахаар шийдсэн юм.
Хойшлуулшгүй батлахыг намын бүлгүүд дуу нэгтэй зөвшөөрч байсан ч, харин хэрэгжих хугацаан дээрээ улс төрийн намын бүлгүүд зөвшилцөлд хүрч чадаагүй. Гэтэл Ерөнхийлөгч 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр төсөлдөө суулгаж, түүнийг нь олонх дэмжсэн. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг зарчмын зөрүүтэй саналаар уг хугацааг наашлуулж, ирэх долдугаар сараас дагаж мөрдүүлэхээр зүтгэж орхисон билээ. Улс төрийн өнцгөөр асуудалд хандаж, хувийн эрх ашгаа “хувьсгал”-аас дээгүүр эрэмбэлсэн АН, “Шударга ёс” эвсэл, бие даагч зарим гишүүдээр хүч зузаатгасан цөөнх энэ асуудалд олонхоос хүчтэй болж байсан удаа ч бий. Гэвч тэдний хийсэн улс төр газар авсангүй, харин ч УИХ хагас жилийн турш зууралдсан асуудал байнд ч байхгүй, банзанд ч үгүйгээр шийдэгдлээ. Хэрэв Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хувилбараар буюу 2016 оноос хэрэгжүүлэхээр баталсан бол, ядаж хоёр жилийн дараагаас УИХ, Засгийн газрын зааг ялгаа Монголын төрд гарах байлаа. Гэвч асуудлын хоёр талд тулж зогссон намын бүлгүүд, Ерөнхийлөгчийн эхлүүлсэн “ухаалаг төр”-ийн төлөөх алхмыг нэг мөсөн зогсоож орхив.
“Давхар дээл”-ийн асуудал хаагддаа
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн танхимд хөдөлсөн “газар хөдлөлт” бараг хагас жилийн дараа сая нэг намжсан нь энэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны зургадугаар сард Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Үүгээрээ сайдуудын давхар дээлийг дан болгож, Засгийн газрын газар, УИХ-ыг зааглах тухай тусгагдсан байсан юм.
Ерөнхийлөгч энэхүү хуулийг санаачилж УИХ-д өргөн барихдаа УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх тухай энэ хуулийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх мөн Засгийн газрын бүрэлдэхүүн Ерөнхий сайдаас бусад гишүүн нь 100 хувь гаднаас байх тухай санаачлаад байсан юм.
Харин АН-ын бүлгээс энэхүү хуулийн төсөлд 2016 оны долдугаар сарын 1-нээс гэдгийг Үндсэн хууль зөрчих заалт болох гэж байгааг тайлбарлаж “2016 . оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх” санал гаргасныг Байнгын хороо дэмжээд байсан юм. Мөн “Засгийн газрын гишүүдийн 50-иас илүүгүй хувь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж болно” гэсэн зарчмын зөрүүтэй саналыг оруулж Байнгын. хорооноос дэмжлэг аваад байлаа. Өнгөрсөн сарын 17-ны нэгдсэн чуулганаар АН хугацаатай, холбоотойгоос бусад санлаа , өөрсдөө татсан юм.
Үндсэн хуулийн 29-р зүйлийн нэгд “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гшнүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл зөрчиж байгаа юм. Тиймээс Байнгын хорооноос дэмжигдсэн 2016 оны УИХ- ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөх саналаар өнөөдөр УИХ-д санал хураасан ч тэр өдөр дэмжигдээгүй. Харин энэ удаагийн нэгдсэн чуулган өмнөх үр дүнгийн эсрэг гарснаар, НАптанхуягийн кабинет тэсч үлдэх бололцоотой боллоо.
З.Энхболд эргэж, О.Баасанхүү буцжээ
Зарим гишүүний өчигдрийн санал хураалтад оролцсон байдал өмнөхтэйгээ зөрж байлаа. Тухайлбал уг хуулийн төслийг 2016 оноос хэрэгжүүлэхийг дэмжиж саналаа өгсөн УИХ- ын дарга З.Энхболд энэ удаа цөөнхийн талд зогсож байв. Уг нь тэрбээр өмнө нь бүлгийнхээ байр суурийг хамгаалж санал өгсөн. Байр суурь нь хувирсан дараагийн хүмүүс бол О.Баасанхүү, Ц.Оюунбаатар нарын гишүүд. Тэд мөн л өмнөх саналаасаа буцаж, энэ удаа олонхийг дагалаа.
Уг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал хураахад 74 гишүүнээс 39 нь “Хуулийн төслийг батлах шаардлагагүй” гэсэн кноп дарж, төслийг буцаасан.
Ингэснээр Шинэчлэлийн Засгийн газар бүтцээрээ үлдэж байна. Ийм шийдвэр гарахад УИХ дахь бие даагч гишүүдийн төлөөлөл нэлээд үүрэг гүйцэтгэлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваа-сүрэн, Х.Болорчулуун нар “Засаглалыг сонгодог зарчим руу явуулахад юуны өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж зөрчлөө арилгах ёстой” гэсэн байр суурь баримталж, кноп дарсан нь Засгийн газарт хөдөлгөөн орохгүй байх нөхцлийг бүрдүүлж өглөө.
URL: