Жүжигчин Ч.Ундрал бас нэгэн Баатарыг амрагаараа сонгожээ
“Учрах ёстой хүмүүс л учирч, уулзах ёстой хүмүүс л уулздаг” гэдэг. Тэгвэл жүжигчин Ч.Ундралын амьдралаас хэзээ ч салахгүй нэгэн зүйл байдаг бололтой.
Тодруулбал, Баатар хэмээх нэр түүний амьдралаас насан туршид нь салахгүй холбоотой байх нь тодорхой болж байх шив. Өөрөөр хэлбэл, тэрбээр анхны нөхрөөрөө найруулагч Б.Баатарыг сонгож, түүний “Hero” интертаймэнтээс олон сайхан уран бүтээлээ өлгийдөн авсан.
Хэдийгээр нөхрөөсөө салсан ч цахим хаяган дээрээсээ “Hero” хэмээх үгийг авч хаяагүй тэрбээр дахиад л Баатар нэртэй залууг амрагаараа сонгожээ. Түүний найз залуу Ч.Баатар нэгэн яаманд дэд сайдын туслахаар ажилладаг юм байна. www.mnews.mn
URL: