Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга сайдынхаа албан тушаалаас
сайн дураараа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа. Тэрбээр хүсэлтдээ “Би цаашид УИХ-ын гишүүнийхээ ажлыг бүрэн сайн гүйцэтгэж явна. Мөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэн, хууль эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллана.” гэх зэргээр бичжээ. Хэдийгээр өчигдөр “Давхар дээлийг тайлах” хуулийн төсөл унасан ч асуудал намжсан бус дөнгөж эхэлж буй бололтой.
URL: