Амьдралаа өөрчлөхийг хүсэж байна уу?

 

Амьдралаа өөрчилж өөр хэмнэлээр алхахыг хүсэж байна уу? Мэдээж бүгдээрээ хүсэж байгаа. Бидний ихэнх нь одоогийн амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун амьдарч чаддаггүй, мөрөөдлөө биелүүлэх итгэлээ гээсэн байдаг. Хүнд асар олон хэрэгцээ байдаг. Бидний хэрэгцээ хязгааргүй. Хэрэгцээгээ хангасан ч дахиад л өөр хэрэгцээ гарсаар л байдаг. Гагцхүү бидний хэрэгцээг хязгаарлаж байдаг олон зүйлсийн нэг нь мөнгө гэдэгт та бүхэн санал нэгтэй байгаа байх. Энэ мөнгийг яаж олж, яаж үрэхийг та өөрөө л шийднэ. Хэр ихийг олж, хэр ихийг зарцуулахыг ч мөн адил та л шийднэ. Хүний ертөнцөд ганц амьдарч байгаагийнх хүмүүсийн эдэлж хэрэглээд байгаа бүхнийг эдэлж үзмээр л байна ш д энэ чинь. Сайхан байр оронтой болж, үнэтэй машин унаж, гадаадаар аялж зугаалаад л, хүссэн хувцсаа өмсөж, хүссэн хэрэгцээгээ хангаж, телевиз, интернетээр хардаг бүхнээ эдэлж хэрэглэмээр л байдаг биз дээ? Яагаад бусад нь болоод байхад бид болохгүй гэж? Энэ амьдралаа зүгээр л хэдхэн бор мөнгө олохын төлөө өглөөнөөс орой болтол цагаа бүртгүүлэн хүний дор ажиллаж өнгөрөөхийг хүсэх хүн байна уу? Тэгээд тэр олсон хэдэн бор мөнгө нь хаанаа ч хүрэлцэхгүй, цалингаас цалин дамжсаар өдөр хоногийг өнгөрөөмөөргүй байна шүү дээ. Энэ мөнгөөр байр, машин авна гэвэл хэцүү ш дээ. Сарынхаа хүнс, ахуйн хэрэгцээ, хувцсаа л арай гэж болгосоор орон байр ч үгүй, машин ч үгүй амьдралаа өнгөрөөе гэж үү? За зээлээр байр авлаа гэхэд хүүгээ өгсөөр байгаад бараг 2 нугалж өгөх болно. Тэгээд дээрээс нь нөгөө олдог хэдэн мөнгө чинь зээлэндээ явсаар байгаад хэзээ өрөө барж дуусна гэж хүлээж суух вэ дээ. Тэгээд ч байрны зээл авахад урьдчилгаа болгож хэдэн % авна. Дээрээс нь та дор хаяж 500 мянган төгрөгнөөс дээш цалинтай байхыг шаарддаг. Гэтэл 500 мянган төгрөгнөөс дээш цалинтай, дээр нь тэр урьдчилгаа мөнгийг өгчих чадвартай хүмүүс хэр их байгаа билээ дээ. Энэ хүмүүс нь авдаг юм байж, тэгвэл бусад нь яах уу? Насаараа айлын байранд толгой хорогдож, эсвэл гэр хороололд байр авах юмсаан гээд юу ч хийлгүй мөрөөдсөөр л байх ёстой юу? Байр нь ийм байхад бас машин нь хэцүүеэ. Ингэж амьдралаа өнгөрөөхийг би лав хүлээн зөвшөөрч чадахгүй. Боломжтой айлын хүүхдүүд нь тэгээд л байр, машиныг нь эцэг эх нь аваад өгдөг юм байгаа биз. Өөрсдөө хоолоо олж идэх мань мэт нь хэцүү ш д. Тиймээс би өөр замыг сонгосон.

Ганц амьдрах амьдралдаа бусдаар хүндлүүлж, аз жаргалаар дүүрэн, дуртай ажлаа хийж, мөнгийг хүссэнээрээ олж, байр, машин, хэрэгцээндээ түүртэн зовж шаналж амьдрахыг хүсэхгүй байна. Багынхаа бас одоогийнхоо мөрөөдлүүдийг ч гэсэн биелүүлж хүн шиг амьдармаар байна. Амьдрал ийм гэдгийг мэддэггүй байхдаа би гадаадаар байнга аялдаг, том захирал эмэгтэй болж, хүссэнээрээ амьдрахыг л хүсдэг байсан. Төсвийн ажил хийж цалингаас цалингийн хооронд, ээж аавынхаа гэрт толгой хоргодон амьдрахыг хүсээгүй шүү дээ. Ээж аавын гэр ч гэж манайх гэдэг айл чинь байраа зараад өвөөгийндөө толгой хоргоддог айл шүү дээ. Ээж аавынхаа ч гэсэн мөрөөдлийг биелүүлж, хүний доор оруулахгүй, найз нөхдийнх нь өмнө бардам, амьдралдаа үзээгүй бүхнийг нь үзүүлмээр байна ш дээ. Өдий насан дээр ингэж амьдарч байгаад нь сэтгэл гундуухан явахыг нь хараад би зүгээр сууж чадахгүй нь. Тиймээс би амьдралаа өөрчилж өөр замаар явахыг хүссэн. Энэ замаар яваад амьдарлаа маш гайхамшигтай болгосон маш олон хүн бидний, миний эргэн тойронд байдаг болохоор би итгэлтэй байгаа. Би заавал амжилтанд хүрнэ. Та ч гэсэн амжилтанд хүрч болно. Хамтдаа амжилтанд хүрье л даа. Та ч гэсэн ингэж мөрөөддөггүй гэж үү? Би та бүхнийг надтай хамт мөр зэрэгцэн алхахыг урьж байна. Би өөртөө итгэлтэй байна. Та ч гэсэн итгэлтэй бай. Бусдад биш өөртөө л итгэ. Таны амьдралыг өөрчлөх шинэ гарц бол Oriflame юм. Та анхны алхмаа хийгээд оролдоод үз.

“Зорьсондоо хүрээгүй хүн биш, зорьсныхоо хажуугаар өнгөрсөн хүн л билгийн нүдгүй.” Франсуй Де Ларошфуко

“Би чадахгүй” гэдэг үг бол аль ч үндэстний хэлэнд байдаг хамгийн гунигтай үг юм.

Таньд амжилт хүсье!

http://muruudliin_yurtunts.blog.gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих