Сирид терорист халдлага гарч 48 хүн амь насаа алдав

3bc648cead17b1b1original29, 30-ны өдөр Сирид дарааллан террорист халдлага болж дэлбэрэлтээр наад захдаа 48 хүн амиа алдаж 135 хүн шархадсан байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ба Ги Мүн 30-ны өдөр мэдэгдэл хийж, Сирийн Хомс хотын төвийн Захрад гарсан авто машины дэлбэрэлтийн хэрэг болон нийслэл Дамаскт хийсэн минимотын дайралтыг хатуу чанга зэмлэн буруушаав.

Эх сурвалжаас үзвэл, Сирийн төв нутгийн Хомс хотод 29-ны өдөр авто машин дэлбэлж, наад зах нь 36 хүн амиа алдаж, 85 хүн шархдав. Мөн өдрийн өглөө Сирийн нийслэл Дамаск хот минимотын дайралтанд өртөж, 12 хүн амиа алдаж 50 хүн шархаджээ.

4-р сарын 29-ний өдөр Дамаск хотын дүүрэгт Техникийн дээд сургууль минимотын дайралтанд өртөж, 12 хүүхэд болон энгийн номхон олон иргэд амиа алдаж, шархадав. Дамаскт гарсан минимотын дайралтанд 3 хүүхэд амиа алдаж, Хомст гарсан авто машины дэлбэрэлтээр олон хүн амиа алдаж шархадсаны дотор хүүхэд эмэгтэйчүүд байсан байна.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих