М.Баяржавхлан гарьд Тектоник компанийнхантай хамтарч иргэдийг луйварджээ

new photo

 “Тектоник” компанийн “Ханс­ вилл” хороололд байр авсан 33 айл байрны талбай дутуу байгаа  талаар гомдол гаргасны дагуу шалгалт хийж, иргэдэд 620 орчим сая төгрөгийн  хохирол учруулсныг тогтоосон. 2013 оноос яригдсан уг асуудлыг Эрүүгийн цагдаагийн газарт өгөхөөр болсон гэж ШӨХТГ-аас мэдэгдэж байлаа. Нэг айлаас л гэхэд 5-20 метр.кв хүртэлх талбай дутааж, мөнгө завшсан Тектоник компани өдгөө иргэдийн хохирлыг барагдуулаагүйн улмаас бухимдсан иргэд тэдний булхай, луйврыг илчилж эхэллээ. Луйврынх нь нэг хэсэг буюу хамтрагч нь Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, Монгол Улсын гарьд М.Баяржавхлан гэнэ.

Иргэдийн ярьж буйгаар Тектоник компани иргэдийн төлбөр мөнгийг Улсын гарьд М.Баяржавхлангийн хувийн дансаар дамжуулж авч байсан гэнэ. Төлбөр мөнгөө хүртэл М.Баяржавхлангийн хувийн дансаар шилжүүлэн авч байснаас үзвэл гарьд уг компанид итгэлтэй, голлох байр суурийг эзэлдэг нэгэн бололтой. Нөгөөтэйгүүр улсын гарьдын хувийн дансаар мөнгө гуйвуулж байсан нь татвараас зайлсхийсэн заль мэх билээ.

Мэдээж бөхдөө хайртай монголчууд улсын гарьдад шууд итгэж, дансанд нь мөнгөө хэдэн арван саяар нь хийхээс айж, имээхгүй. Монгол бөхийнхөө нэр хүндээр далимдуулдан татвараас зайлсхийсэн энэ асуудалд М.Баяржавхлан гарьд өөрийн бие, нэр хүндээр оролцоод зогсохгүй өдгөө хамтрагч Тектоник компани нь иргэдийн худалдан авсан байрны метр талбай дээр ажилласан нь илэрсэн нь түүнийг өөдгүй нэгэн болохыг баталлаа. Санхүү мөнгийг нь хувийн дансаараа гуйвуулж, улсынхаа татвараас зайлсхийх арга мэхийг гүйцэтгэж байсан М.Баяржавхлан компанийнхаа иргэдийн метр.кв дээр ажиллах луйврыг мэдээгүй өнгөрнө гэж үгүй. Нэг ёсондоо бөхийн зүлэг ногоон талбайдаа эр бяр, арга ухаанаа уралдуулдаг М.Баяржавхлан гарьд барилгын салбар дахь луйварт ч хүч чадал, заль мэхээ чадамгай гаргадаг нэгэн ажээ.       

mongolcomments


URL:

Сэтгэгдэл бичих