Номингийн нэг төгрөгний луйварыг шүүхээс хууль зөрчсөн гэж үзжээ

32_67199365c6f1c29335f10efa83d863d4e54e0d00Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Номин сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэд нэг төгрөгийн хариулт өгөхгүй байгаа тухай гомдлыг удаа дараа гаргаж байсан бөгөөд тэр үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Өрсөлдөөний тухай хуулийг тус тус зөрчиж байгаа тухай улсын байцаагчийн дүгнэлт гарч 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан билээ.

       Энэ байдлыг “Номин тав трейд” компаниас эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэр бүхий дөрвөн хэрэглэгчид задгай мөнгөний хариулт байхгүй гэдэг шалтгаанаар хариулт өгөөгүй, лангуу болон кассын үнэ зөрсөн нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийг зөрсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Харин Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасан “Хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзэн захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна гэсэн шийдвэр гарчээ. Иймд ШӨХТГ-аас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих