“Шар” хочит Энхээгийн хэрэг прокурорт шилжжээ
Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс олны анхаарлыг татаж байсан хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагаа ямар шатанд явж байгаа талаар мөн мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээс АНУ-ын иргэн М гэгч нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлжээ.
Уг хэргийн мөрдөн байцаах ажиллагаа нь явагдаад дууссан байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг хэсэг бичигдэж байсан “Шар Энхээ” хочит Э.Энхбатад холбогдох хар тамхи мансууруулах бодисыг тээвэрлэсэн, хууль бусаар олж авсан хэмээх гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дууссан байна. Улмаар прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлжээ. Хэргийг эргэн сануулахад, Э.Энхбат нь БНХАУ-д байж байгаад ирээд удаагүй байхдаа Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн цагдаагийн тусгайгийнхантай хамт очиж баривчилж байсан юм.
Түүний гэрт нь нэгжлэг хийх үеэр хар тамхины төрлийн ургамал гарч ирсэн учир түүнийг хар тамхины төрлийн бодис хадгалсан, хэрэглэсэн хэмээн буруутгаж мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байсан билээ.
URL: