Дуучин Рианна өгзгөн дээрээ төвд үсгээр юу гэж шивүүлсэн вэ
Өнгөт арьстай дуучин Рианна саяхан Францын “LUI” сэтгүүл дээр чармай нүцгэнээр зургаа авахуулжээ. Ер нь Холливуудын бүсгүйчүүд бие биентэйгээ этгээд хачин зан авар гаргах, гаж сонин хувцаслах, элдэв янзын шивээс хийх зэргээр “өрсөлддөг” бололтой юм.
26-тай дуучин Риана энэ мэт эрээ цээргүй нүцгэлж байгаад түүний фэнүүд нь дургүйцэж байгаа гэнэ. Ямартай ч поп дуучин Рианнаг нүцгэн зурагаа авхуулсны дараа түүний зүүн өгзөгөн дээрх төвд үсгээр бичсэн шивээс олон нийтэд мэдэгджээ. Тэрээр དཀའ་ བོ་ བྱེད་ མཁན гэж бичжээ.
Энэ “гаа бо жэд хан” гэсэн үгийг үгчлэн орчуулбал “баясгаланг үйлдэгч” буюу утгачилан найруулбал ”зугаа цэнгэлийг үйлдэгч” гэсэн үг юм. Эндээс үзэхэд дуучин Рианна өөрийнхөө өгзгийг ингэж нэрлэсэн бололтой гэж ойлгож болмоор…
Г.Оюу
URL: