Х.Тэмүүжинг огцлуулах асуудал тав хоногоор хойшиллоо
Өнөөдөр үдээс хойш хэлэлцэн шийдэгдэх байсан Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах талаарх асуудал хойшиллоо. Учир нь АН-ыхан Х.Тэмүүжинг огцруулахгүй байх тал дээр нэгэн байр суурьтай байгаа бөгөөд харин МАН-ын бүлгийнхэн огцруулах саналтай байгаа билээ.
Тиймээс өнөөдөр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын чуулганаас тав хоногийн хугацаатай завсарлага авсан байна. Ийнхүү Х.Тэмүүжингийн асуудал хойшлогдлоо.
Ингэснээр УИХ-ын чуулган дараагийн асуудлаа хэлэлцэж байгаа аж.
Чой
URL: