Аврагч робот бүтээжээ
БНСУ-ын “Севол” хөлөг осолдсон энэ үед АНУ-ын батлан хамгаалахаас нэгэн мэдэгдэл хийжээ. Тэд БНСУ хэрвээ аврагч робот болох “Атлас”-ыг хэрэглэж байсан бол олон хүнийг шуурхай аварч чадах байсан гэжээ.
Пентагон саяхан аврагч робот болох “Атлас”-ыг ашиглалтад оруулсан. “Атлас” нь 187 см өндөртэй бөгөөд энэ нь аврагч роботын хувьд хангалттай хэмжээ юм. Тус робот нь газар хөдлөлт, цунами, хар салхи зэрэг байгалийн гамшгийн үед голомтоос хүмүүсийг аврах даалгавар гүйцэтгэх бөгөөд тэгш бус гадаргуу дээр тэнцвэрээ олж, хүний биеийн дулаан болон дуу хоолойг таньж хайлт хийх өндөр чадвартай.
Аврах бай буюу хүнээ олсныхоо дараа тухайн хүний гар хөл, бие зэрэг нь нурангид дарагдсан эсэхийг өөрөө тодорхойлж, бүрэн чөлөөлснийхөө дараа дээш өргөн зөөвөрлөх бүтэцтэйгээр хийгдсэн байна. Энэхүү роботыг хөгжүүлэх ажил хараахан дуусаагүй ба олон хүний амь аврах гайхалтай бүтээл болно гэдэгт итгэлтэй байгаагаа бүтээгчид нь дурьджээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL: