Монгол охид нутаг нэгтнээ худалдаалдаг болжээ
Улсын мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах, журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Зохион байгуулалттайгэмт хэрэг мөрдөх хэлтэс, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга нар өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.
Хар тамхины хэргээр Монголын таван иргэн цаазлуулжээ
Хар тамхины асуудал дэлхий нийтийн хамгийн том асуудал болоод байгаа. Өнгөрсөн оны НҮб-ын тайлангаар 15-64 насны 230 сая иргэн хууль бусаар хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байна гэсэн судалгаа гарсан байдаг байна. Манай улсын хэмжээнд мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх бодис, түүхий эдийн эргэлттэй холбоотой холбоотой гэмт хэрэг 2002-2009 онд буюу найман жилийн хугацаанд нийт 63 гэмт хэрэгт 68 үйлдэлд 184 хүн холбогдон шалгагджээ. Харин 2009 оноос энэ төрлийн гэмт хэрэг туүнд холбогдогчдын тоо жил бүр өсч 2014 оны эхний гурван сарын байддаар 133 гэмт хэрэгт 365 үйл¬дэлд 460 хүн холбогдон шалгагдсан байна. 2010 оноос хойш бүртгэгдсэн гэмт хэргийг 2002-2009 оны дундажтай харьцуулж үзэхэд үйлдэл нь 7.6 дахин, холбогдогч нь 5.3 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ.
Монгол Улсын 66 иргэн хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт гадаадын улс орнуудад шадгагдсан, шийдвэрлэгдсэн, шийдэгдсэн байдаг байна. Тухайлбал, Унгар гурав, Казахстан гурав, ОХУ зургаа, Малайз тав, Грек улсад нэг, БНХАУ-д 44 иргэн байгаа аж. Эдгээрээс цаазаар авах ялаар шийтгүүлсэн таван иргэн байгаа гэнэ. Харин одоогоор Малайз улсад хэрэг нь шалгагдаж байгаа манай улсын гурван иргэнийг цаазаар авах магадлалтай байгаа юм байна. Түүнчлэн Монгол Улсын хоёр иргэн хар тамхи мансууруулах бодисыг залгиж тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдээд байгаа ажээ. Тиймээс Улсын мөрдөн байцаах газраас нийт иргэдийг энэ төр¬лийн гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Хүний наймаанд өртөж болзошгүй 200 эмэгтэй байгаа гэв
Хүн худалдаалах гэмт хэргийн тоо жил ирэх тусам өсч байгаа гэнэ. Тухайлбал, 2010 оноос хойш 53 холбогдогчтой 46 эрүүгийн хэрэгт 134 охид бүсгүйчүүд хохирсон тоон мэдээ гарчээ. Энэ он гарсаар Филиппин, Индонез, БНХАУ- аас хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон нийт долоон эмэгтэйг Мөрдөн байцаах газрын үйл ажиллагааны шугамаар Монгол Улсад авчирсан байна.
Зүүн өмнөд азийн орнууд болох Малайз, Индонез, Филиппин, Макао, Сингапур зэрэг орнууд мөн АНУ- ын харьяа Сайпан арал зэрэг жижиг арлууд руу охидуудыг худалдаалах болсон. Тиймээс эдгээр орнууд руу хүүхдээ, ах, дүүгээ ажил, сургалтаар явуулахдаа энд үлдэж байгаа ар гэрийнхэн нь онцгой хяналт тавьдаг байх шаардлагатай байгааг албанынхан дуулгалаа. Албаны тоон мэдээгээр зүүн өмнөд азийн орнуудад хүн хулдаалах гэмт хэрэгт өртөж болзошгүй 17-34 насны 200 Монгол бүсгүйчүүд байгаа гэнэ.
Харин албан бус тоон мэдээгээр бол 400-450 орчим бүсгүйчүүд байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа энэ төрлийн гэмт хэргүүдэд дүгнэлт хийхэд хохирогч болох бүсгүйчүүд ар гэрийнхэндээ үнэн байдлаа хэлдэггүй нуудаг байна. Өөрөөр хэлбэл, хүний наймааны хохирогч болно гэдгээ мэдээгүйн улмаас суралцахаар эсвэл ажиллахаар явлаа хэмээн худал хэлдэг аж. Тиймээс Монголд үлдсэн эцэг, эх нь охиноо гадаадад оюутан солилцоогоор, тэтгэлгээр суралцаж байгаа хэмээн бодож цаг алддаг байна. Албаныхны хэлж буйгаар сүүлийн үед хүн худалдаалах гэмт хэргийг ихэвчлэн монгол охид үйлдэх болжээ. Тиймээс охидуудаа хэнтэй нөхөрлөж, хаашаа явах гэж байгаад маш өндөр хяналт тавих цаг аль хэдийнэ болсон бололтой.
“Шар” Энхээгийн хэрэг прокурорт шилжжээ
Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулачттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс олны анхаарлыг татаж байсан хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагааны талаар товч мэдээлэл өглөө. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард Эрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс АНУ-ын иргэн М гэгч нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлж байсан билээ.
Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явагдаад дууссан байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нэг хэсэг бичигдэж байсан “Шар Энхээ” хочит Э.Энхбатын холбогдох хар тамхи мансууруулах бодисыг тээвэрлэсэн, хууль бусаар олж авсан хэмээх гэмт хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дууссан байна. Улмаар прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн. Эргэн сануулахад, Э.Энхбат БНХАУ-аас ирээд удаагүй байхад нь Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн тусгайгийнхантай хамт баривчилж байсан юм. Түүний гэрт нэгжлэг хийх үеэр xaр тамхины төрлийн ургамал гарч ирсэн учир түүнийг мансууруулах төрлийн бодис хадгалсан, хэрэглсэн хэмээн буруутгаж мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байсан билээ.
Баян-Өлгий аймгийн Тамгын газрынхан улсаас их хэмжээний мөнгө завшсан уу
Баян-Өлгий аймагт банкны ажилтан шан харамж авч Эх орны хувь хшпиг, халамж үйлчилгээний мөнгийг хууль ёсны баримтгүйгээр тухайн иргэнд бус өөр хүнд олгодог, гадаадад эмчилгээ хийлгэхээр явсан замын зардал иргэний бүртгэл халамжийн сангийн иргэний бүртгэлтэй тоон мэдээлэл зөрсөн, Монгол Улсын харьяаллаас гарсан иргэд төрийн захиргааны албанд ажилладаг зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна. Энэхүү хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдах явцад давхацсаң тоогоор 2.8 сая иргэнийг халамж санхүүжилтийн орлогыг олгохыг анхан шатны баримтаар тулгалт хийгээд байгаа аж. Одоогоор эцсийн дүн гараагүй байгаа гэнэ. Учир нь эдгээр иргэдийн мэдээллийг Хилийн цэргийн ерөнхий газар, Нийгмийн даатгал, Халамж үйлчилгээ зэрэг газруудын мэдээллийг сангийн мэдээлэлтэй тулгаад Монгол Улсын иргэн овог, нэр, регистрийн дугаартай нь тулгах зэрэг маш их ажиллагаа шаардаж байгаа юм байна. Тиймээс шалгалтын ажил явагдаж дууссаны дараа тус аймгийн Нийгмийн халамж үйлчилгээ, ЗДТГ-ын ажилчид хэчнээн хүнийг давхардуулж бичилт хийсэн, хэдэн төгрөгийн нийгмийн халамж үйлчилгээний мөнгө, тэтгэвэрийн мөнгө авсан, хэчнээн нас барсан хүний мөнгө авч байсан зэрэг нь тодорхой болох ажээ. Уг хэрэгт зургаан төрийн албан хаагч болон хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан гэсэн үндэслэлээр нэлээн хэдэн хүн шалгагдаж байгаа гэлээ.
URL: