Д.Сугарыг суудлаас нь ховхлох бас нэг шалтгаан
Д.Сугарыг Үндсэн хуулийн цэц/ҮХЦ/-ийн гишүүнээс түтгэлзүүлж шалгах асуудал хуулийнханд их байна. Гэвч ҮХЦ болон Улс төрчид түүнийг хамгаалсаар байгаа билээ.
Тэгвэл өчигдөр /2014.04.30/ Улсын Мөрдөн байцаах газраас Д.Сугарыг ҮХЦ-ын гишүүнээс түтгэлзүүлж, шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорт хүргүүлсэн талаар мэдээллээ. Энэ удаад Д.Сугар “Жаст” группийн Ерөнхийлөгч Ш.Батхүүгийн 6.3 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн байна.
Тодруулбал, Д.Сугар нь Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байхдаа Ш.Батхүүгийн үйлдсэн хуурамч гарын үсгийн хэрэгт холбогдсон болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Тиймээс түүнээс мэдүүлэг авч, хэргийг шалгахын тулд заавал ҮХЦ-ийн гишүүнээс түтгэлзүүлэх шаардлагатай байгаа юм. Гэвч “сугардаггүй Сугар” гэх нэр зүүгээд байгаа эрхмийг албан тушаалтнууд дахиад л хамгаалах болов уу яах бол.
Л.Тамир
Оллоо.мн
URL: