Үнэнээ өчиж, уучлалт гуйвал «өршөөнө» гэлээ

Х.ТэмүүжинХууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “намайг тогтоолын төслөө татаж авсан гэж бор шувуу нисч байна. Би огцруулах төслөө татаж аваагүй. Авах шалтгаан ч одоогоор гарч ирээгүй байна. Гэхдээ Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах төсөлд дурдсан дөрвөн үндэслэлийг зассан тохиолдолд
татаж авах боломж бий. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг  зориулалтынх нь дагуу ашиглахаа мэдэгдэх, тус  эмнэлгийн  барилга дотор байрлаж буй 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй МИ аппарат эвдэрснийг хүлээн зөвшөөрөх, нийт цагдаагийн бие бүрэлдэхүүн рүү  дайрч давшилсныхаа төлөө уучлалт гуйх. Мөн хууль зөрчсөнөө  хүлээн  зөвшөөрвөл огцруулах өргөдлөө  эргүүлэн татаж болно” гэв.

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих