Ц.Даваасүрэн : Таниас ярилцлага авахгүй. Манайх Оюу Толгойтой гэрээтэй гэх юм

Оюу толгойн талаар дандаа элдэв шалдав юм ярьж. Нууц байсан гэрээг ил болгон 34 %- ийг батлуулах гэж улайран зүтгэж байгаа хэд хэдэн гишүүн өнгрөгч 7 хоногт сансандаа хүрлээ. Гэрээгээ ч зурлаа асуудалгүй одоо бүх зүйл ок боллоо гэтэл ахиад л өнөөх Ц.Даваасүрэн ахин дахин юм яриад эхэллээ. Мэдээж энэ нь Оюу Толгойнхонд таалагдаагүй нь мэдээж.

Тэгвэл Ц.Даваасүрэн гишүүний амыг хамхиж чадаагүй Оюу Толгой компанийнхан түүний үгийг дамжуулж өгдөг хэвлэл мэдээлэл, сонин, телевиз, интернэтийн сайтуудыг битүү худалдаж аваад эхлэв. Арга нь тун энгийн сурталчилгааны гэрээ хийгээд л гүйцээ. Гэрээний нөхцөлд нь” УИХ- ын гишүүн Ц.Даваасүрэнгээс яриа авахгүй нэвтрүүлэхгүй байх” гэсэн зүйл заалт байдаг юм уу? бүү мэд!   Юутай ч УИХ- ын гишүүн маань : – Гишүүнээ таниас яриа авч болохгүй манайх Оюу Толгойтой гэрээтэй хэмээн задгай амтай нэгэн сэтгүүлч цуурч орхисон байна.

www.TSAG.mn    С.Ерөө


URL:

Сэтгэгдэл бичих