Бусдыг сонсохгүйгээр хуулийн салбарыг шинэчлэнэ гэдгийг ерөөсөө байж болохгүй

батялалтӨнөөдөр төрийн ордон баруун хойт хаалган дээр “Иргэний шударга шүүх”-ийн тэргүүн Х.Бат-Ялалт өөрийн дагалдагч нарын хамт жагсаал хийж Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг огцруулж шалгах хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Түүний үзэж буйгаар Х.Тэмүүжин нь хуульзүйн салбарыг шинэчлэл нэрийн доор өөрийн үзэл бодлоо тулган хууль иргэний эрхийг ноцтой зөрчиж байна. Өнөөгийн нийгэм, ард иргэдийн амьдрал ахуй, төрийн байгууллагуудын хүнд суртал авилгал хээл хахууль газар авсан тиймээс иргэдийн дуу хоолойг хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүргэх зорилготой аж.

Дашрамд дурдахад 2012 оны Арванхоёрдугаар сараас хойш нийтдээ хуулзүйн сайд Х.Тэмүүжинг таван удаа халз мэтгэлцээнд дуудсан ч ямар нэгэн хариу өгөөгүй. Мэтгэлцээн гэдэг бол хоёр талын зөрчилтэй асуудлаар санал бодлоо солилцож хамтарсан нэг саналд хүрэх гэсэн зорилготой. Гэтэл ямар нэгэн хариу өгөхгүй байгаа бөгөөд миний арав гаруй жилийн судалгаа шинжилгээг үгүйсгэж байгаа хэрэг болж байна. Ер нь бусдыг сонсохгүйгээр хуулийн салбарыг шинэчлэнэ гэдгийг ерөөсөө байж болохгүй зүйл хэмээн онцоллоо.

 

Чой /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих