Занетти зодог тайлна
Хавьер Занетти энэ улирлын төгсгөлд зодог тайлж клубын захирал болно гэдгийг Интер клубын ерөнхийлөгч Эрик Тохир мэдэгдлээ. 1995 оноос хойш Нерразурри-д 19 дэх улиралдаа хүчин зүтгэж байгаа домогт тоглогч пүүзээ хананд өлгөж, талбайн гаднаас багтаа тус хүргэхээр болсон байна. Өдгөө 40 настай Аргентин тоглогч Интерийн төлөө нийт 613 тоглолтонд оролцож 12 гоол оруулсан. Энэ хугацаандаа Сери А-гийн 5 түрүү, Аваргуудын лигийн 1 цомын өргөсөн юм.
URL: