Сонин содон, хөгжилтэй үзүүлбэрээр дүүрэн “Утасгүй бол үхлээ юу” шоу тоглолт үргэлжилсээр…

IMG_6177-620x413“Мөрөөдлийн театр”-ын цоо шинэ уран бүтээл “Утасгүй бол үхлээ юу” инээдмийн шоу тоглолт Тусгаар тогтнолын тайзнаа өдөр бүр 19 цагаас тоглогдож байна. Тоглолтын тасалбарын үнэ 12,000 төгрөг.

IMG_6178

Орчин үед хүмүүс бидний амин чухал хэрэглээ болсон гар утасны өнгөрсөн үе ба одоогийн байдлыг тун ч хөгжилтэйгээр харуулж, басхүү нэгийг бодогдуулсан хэсгээс гадна орон нутгийн сайн дурын уран сайханчдаар төлөөлүүлэн нийтийн дуучдын “Хослон дуулж, хожим нь ханилъя” гэх нууцлаг уриаг хүртэл сануулаад авсан эл тоглолт үнэхээр сонирхолтой үзүүлбэрүүдээр дүүрэн болжээ.
Тус тоглолтод сүүлийн үед дэлгэцийн бүтээлүүдээрээ чамгүй “эрэлттэй” байгаа жүжигчин Б.Навчаа урилгаар оролцож буй бөгөөд “Рашаантын 18″ киноны хоёрдугаар анги энэхүү тайзнаа хэрхэн өрнөхийг үзэгч та бүхэн сонирхоорой.

IMG_6187

Үргэлж, шинэлэг содон зүйлийг үзэгчдэдээ хүргэж байдаг “Мөрөөдлийн театр”-ын ээлжит шинэ уран бүтээл болох “Утасгүй бол үхлээ юу?” шоу тоглолтыг үзэж хаврын стрессээ тайлаарай. Ингээд тоглолтын үеийн тайзны арын зурагнаас хүргэж байна.

IMG_6191IMG_6207IMG_6235IMG_6250IMG_6267IMG_6270IMG_6284IMG_6291IMG_6297IMG_6361IMG_6368IMG_6370IMG_6402IMG_6404IMG_6415IMG_6418IMG_6434IMG_6442IMG_6457IMG_6478IMG_6559


URL:

Сэтгэгдэл бичих