Ан амьтны эд эрхтэний худалдаалдаг иргэдийг саатуулжээ

нарантуулСүүлийн жилүүдэд манайхан дунд бөө хэмээн сүсэглэх хийгээд бөө болох хүмүүсийн тоо ихээхэн байгаатай холбогдуулан “Нарантуул” ОУ-ын худалданы төв дээр эртний эдлэл зардаг худалдаачдын гар дээрээс ан амьтны эд эрхтэний худалдаа газар авсан.

Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн 1-р тасгийнхан ан амьтны эд эрхтэн зарж борлуулдаг иргэдийг саатуулан шалгасан байна. Шалгалттай холбоотойгоор арав гаруй иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн саатуулаад байгаа аж.

Тодруулбал эдгээр иргэд нь шонхор шувууны толгой, өд, чоно, үнэг, хярс, зэрэг арав гаруй амьтны арьс, бүргэдийн толгой, савар, өд, цагаан зээр буга, гөрөөс зэрэг амьтны эвэр, туурай зэргийг их хэмжээгээр худалдаалдаг юм байна.

 

 

Чой


URL:

Сэтгэгдэл бичих