ГОК-оос 210 кг эрдэнийн чулуу алдагдсан байна
Эрдэнэт үйлдвэрээс энэ сарын эхээр их хэмжээний үнэт чулуу алдагдсан мэдээлэл гарсан.
Тус компанийн Хүдрийн уурхайгаас 210 кг оюу алдагдсан гэнэ. Хулгайчид эрдэнийн чулууг нийслэлд худалдахаар тээвэрлэж явахад нь Эрүүгийн цагдаагийн газрын Байгаль хамгаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлжээ.
Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулсан байна. “Эрдэнийн чулууг хууль бусаар худалдан борлуулахаар тээвэрлэж явсан Б,А,Ш нарыг өнгөрсөн пүрэв гарагт саатуулсан . Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна” гэжээ.
URL: