“Титаник” хөлгөөс үлдсэн хамгиин сүүлчийн захиаг дуудлага худалдаанд оруулжээ

zahiaАлдарт “Титаник” хөлгөөс үлдсэн хамгиин сүүлчиин захиаг дуудлага худалдаанд оруулжээ. Тэрээр уг захиа 119 мянган евро буюу 500 гаруй сая төгрөгийн үнэ хүрсэн байна.

Энэхүү захиаг “Титаник” хөлөгт нөхөр болон 7 настай охинтойгоо хамт явж байсан Естер Харт гэдэг эмэгтэй өөрийн ээждээ зориулж бичсэн байжээ. Мөн уг захианы төгсгөлд Естер Хартын охин болох 7 настай Эва Харт ч бас эмээтэйдээ зориулж үг бичсэн байна.

Тэрээр 7 настай Эва Харт охин хөлгөөс амьд гарсан бөгөөд уг захиа түүний нөмөрч байсан хүрэмний халаасанд байжээ. Уг хүрэм нь Эва Харт охины ээжийнх нь хүрэм байсан бөгөөд тэр охиндоо хүрмээс өмсгөж аврах завинд суулгаад харин өөрөө нөхөртэйгөө хамт амьд гарч чадаагүй аж.

Хөлөг онгоц мөсөн уул мөргөхөөс 12 цагийн өмнө бичигдсэн уг захиа “Титаник”- аас үлдсэн хамгийн сүүлчийн гар бичмэл гэдгээрээ онцлог.zahia3zahia2

Эргэн сануулахад: Их Британийн Саутхэмптон боомтоос АНУ-ын Ныо-Йоркийг зорьсон “Титаник” хөлөг онгоц 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд Атлантын далайд мөсөн уултай мөргөлдөж, живсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих