Талийгаачийн ар гэрийнхэн төрийн өндөрлөгүүд, эмэгтэй гишүүдэд хүсэлт хүргүүллээ
Эхнэрээ хөнөөсөн гэгдээд буй цагдаагийн хошууч А.Отгонбаяр өдгөө цагдан хоригдож байгаа. Гэвч түүнийг эхнэрээ хөнөөсөн гэдэг хэргээр саатуулаагүй хүнийг үхэхэд нөлөөлсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм. Учир нь цагдаагийн байгууллагаас түүний эхнэрийг амиа хорлосон, өөрийгөө егүүтгэсэн хэмээн үзэж мөрдөн байцаалтыг явуулж байгааг талийгаачийн ар гэрийнхэн хэлээд байгаа.
Тэгвэл цагдаа, хуулийн байгууллага цагдааг хэрхэн шүүх вэ гэдэг дээр ар гэрийнхэн нь ихэд эргэлзээтэй байгаагаа ч хэлсэн юм. Тиймээс тус хэргийн талаар мөн хэргийг зөв шударгаар шүүж өгөхөд анхаарлаа хандуулахыг төрийн өндөрлөгүүдээс тэд хүслээ.
Тодруулбал, хохирогчийн ар гэрийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УЕпрокурор, Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын эмэгтэй гишүүдийн зөвлөл, Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга Б.Билэгт нарт энэ хэргийг шийдвэрлэлтэнд анхаарлаа хандуулахыг хүссэн өргөдөл хүргүүлжээ.
URL: