Египетэд дахин 683 хүнд цаазаар авах ял оноолоо
Египетэд өнгөрсөн оны хувьсгал, төрийн эргэлтийн дараа үймээн самуун дэгдээсэн хэргээр Лалын ахан дүүс намын гишүүд болон тэдэнд холбогдох хүмүүсийг шүүхээр шүүж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор, Египетэд өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд 529 хүнд цаазаар авах ял оноосон юм.
Тэгвэл Олон улсын хэвлэлүүдийн дамжуулж буйгаар өчигдөр Каирын дээд шүүхээс дахин Лалын ахан дүүс намын удирдагч тэргүүтэй 683 хүнд цаазаар авах ял оноожээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үүнд сэтгэл түгшиж байгаа төдийгүй энэ нь бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлнө хэмээн үзэж байна.
URL: