Хятад эзэнтэй “Хунан” компанийн ноход малчны 107 хонь, нэг бярууг хяджээ

new photo

Төв аймгийн Дэнжин хэмээх газарт хотолдог нэгэн малчны 107 хонь, нэг бярууг тухайн газарт алтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хунан компанийн хамгаалалтын албаны ноход барьсан хэрэг өдгөө шүүхийн шатанд явж байна.

Энэхүү хэрэг ганцхан өдрийн дотор болж өнгөрөөгүй юм. 2011 оны намраас 2013 он хүртэл хоёр жилийн хугацаанд уг малчин айлын хонийг Хунан компанийн хамгаалалтын албаны ноход барьжээ. Тэгэхдээ бүр идчихгүй, хүзүүнээс нь тас хазаж, амийг нь тасдах маягаар сэглэж орхидог байсан аж. Ингээд эхний хэдэн удаагийн үйлдлийг нь дуугүй өнгөөрөсөн ч хүзүүгээрээ тас татуулсан хонины тоо  хэрээс хэтрэх болсон учраас хуулийн байгууллагад мэдэгдсэн байна. Гэвч өдгөө хонио хядуулсан айлын буруу болох тийшээгээ хэрэг хазааж эхэлсэн сурагтай.

Нохой бол эзний үнэнч анд гэгддэг. Харин Ян хэмээх гүйцэтгэх захиралтай Хунан компанийн ноход нохой байтлаа чоно мэт малчны хот руу дайрч, хонь малыг нь юу ч үгүй хядсан нь гайхширал төрүүлж байна. Нохойг тэжээж буй хятадуудын арга барилтай холбоотой болов уу гээд хэлчихвэл хэтэрхий туйлширсан мэт санагдах ч яг үнэндээ малчны хотыг зуугаар нь хядаж харлуулсан нохойны хэрэг гарч байсныг сонсож байгаагүй юм байна.

Юутай ч шүүхийн шатандаа явж байгаа уг хэрэг яагаад малчны буруугаар эргэж эхэлсэн шалтгааныг дахгүй бид тодруулан хүргэх болно.

Монголкоммент


URL:

Сэтгэгдэл бичих