УИХ-ын гишүүн С.Одонтуяа хүүхдийн тоглоомын талбай дээр барилга бариулах гэж байна уу

new photo

УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүргийн 13 дугаар хорооны 2А байрны дэргэдэх хүүхдийн тоглоомын талбайг нурааж, оронд нь барилга барих гэж байна гэсэн бор шувуу өнөөдөр твиттер хуудаснаа жиргэлдэж байна. Үүнийг нь баталж УИХ-ын гишүүн М.Зоригт Салдангийн Одонтуяа энэ талбай дээр барилга барих гэнэ гэсэн мессэжийг зурагнуудын хамт илгээжээ.

Тохой залган суугаа ангийн анд нь асуудлын гогцоог мэдэж л байгаа байлгүй. Мэдэж байгаа учраас л итгэл дүүрэн С.Одонтуяа гишүүний ичмээр явдлыг түмний нүдэн дээр илчилж буй биз ээ.

Мөн өөр нэгэн жиргээч С.Одонтуяа гишүүн Щвейцарь явсан, наад асуудлаа Баянголын Засаг дарга Оросоотой ярь хэмээн хаазайлсан бол ихэнх нь Одноо хүүхдийн талбай булаахаа болиоч ээ, аравдугаар хороололд байрладаг Сод нэртэй зочид буудлаа яачихсан юм бэ хэмээн лавлаж байна. Тэгэхээр УИХ-ын гишүүн болсоныхоо гавьяаг эдлэх нь үү, эсвэл энэ бүхэн эндүүрэл байв уу гэдгийг С.Одонтуяа гишүүн баримт, нотолгоотойгоор тайлбарлах хэрэгтэй болжээ.

Гэхдээ яаж ийж байгаад өөрөөсөө бултуулдаг зарчимаар асуудлыг гуйвуулах нь гарцаагүй болов уу. Ингэх гэж л энэ хүмүүс УИХ-д суухаар тэмцдэг нь харамсалтай. Өр нимгэнтэй эх хүн, эмэгтэй хүн гэж энэ УИХ-ын гишүүдийг ялгаж, салгах аргагүй бололтой.

mongolcomments

 


URL:

Сэтгэгдэл бичих