“Мон-Атом” компанийн захирлыг албан тушаалын хэргээр шалгаж эхэлжээ
Төрийн өмчит “Мон-Атом” компанийн гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах даалгаврыг прокуророос АТГ-т хүргүүлсэн мэдээлэл байна.
Албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр шалгах бололтой.
Тэрбээр ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр сая гаруй ам.долларын өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээнд “Мон Зим” гэх компанийг шалгаруулсан төдийгүй ямар нэг тендер шалгаруулалгүйгээр тус компанид 981 мянган ам.долларын тендер өгсөн хэрэгт буруутгагдаж буй аж.
“Мон-Атом” компанийн ТУЗ-ийн гишүүд өнгөрсөн долоо хоногт хуралдаж, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн үндэслэлээр Ж.Билэгсайханыг ажлаас нь чөлөөлжээ.
URL: