Орчин цагийн шилийн сайн эр

Нутаг орондоо орчин үеийн Робин Гүүд хэмээн алдаршсан нэгэн хулгайчийг Бангладешид баривчиллаа.

Тэр эр хулгайлсан эд зүйлс болоод мөнгөө ядуу хүмүүст тарааж өгдөг байжээ.

45 настай Бадиул Хак Насир сая саяар тоологдох мөнгийг тосгоны ядууст тарааснаараа алдртай хүн. Ард иргэд түүнийг өгөөмөр, энэрэнгүй хүн гэж хүндэтгэдэг гэнэ. Тусламж хэрэгтэй хэнд ч болов тэр гараа сунгадаг байжээ. Харин тэр өөрөө нэлээд тансаг сууцанд амьдардаг бөгөөд хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй аж. Хамгийн сүүлийн хулгайнаасаа тэрбээр 27 мянган ам.доллар тараасан байна. Ямар ч цоожийг эвдэн орж, ямар ч байшинд нэвтэрч орж чаддаг тэрбээр алт үнэт эдлэл голдуу хулгайлдаг юм байна. Цагдаа нар түүнийг Бангладешийн хамгийн чадварлаг хулгайч гэж дүгнэжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих