АНУ “Хар данс”-аа дэлгэв

ануЦагаан ордны хэвлэлнйн төлөөлөгч Жэй Карни АНУ-ын хориг арга хэмжээнд багтсан ОХУ-ын улстөрч болон компанийн нэрийг зарлалаа. Үүнд 17 компани, Крым дэх ОХУ-ын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгч Олег Белавенцев, “Ростех” компанийн гүйцэтгэх захирал Сергей Чемезов, Ерөнхий сайдын орлогч Дмиртий Козак, ОХУ-ьга Холбооны аюулгүй байдлын байгууллагын захирал Евгений Муров, Думын Олон улсын харилцааны байнгын хорооны дарга Алексей Пушков, “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал Игорь Сечин, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч Вячеслав Володин тэргүүтэй нэр нөлөөтэй хүмүүс багтжээ.

Гадаад дахь үйл ажиллагаа, хөрөнгөө царцаах хориг арга хэмжээнд багтаж байгаа компаниудад бизнесмэн Геннадий Тимченкогийн удирддаг “Volga Сгоuр”, хийжүүлсэн ундаа үйлдвэрвэрлэгч “Aquani[a Holding Limited”, бизнес ангиллын авиа компани “Аviа Сгоuр”, “Аviа Сгоuр Nord”, тээврийн  үйлчилгээний “Sakhatuans”, байгалийн хий, нефтийн тээврийн оператор “Тгаnsoil”, барилга угсралтын “Stroytransgaz Holding”, “Stroytransgaz Group” барилгын хөрөнгө оруулалтын “Stroytransgaz LLC”, барилгын цахилгааны  “Stroytransgaz OJSC”, барилгын материал үйлдвэрлэлийн “Stroytransgaz M” компани баuтсан байна.  Эдгээр хүн, компанийн АНУ дахь хөрөнгийг царцааж, тус улсад зорчих эрхийг түтгэлзүүлэх аж.

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих