“Шинэ үе”-ийнхэн барцадтай байна
Сүүлийн үед “Шинэ үе” продакшны уран бүтээлчид барцадтай байгаа бололтой. Хамтлагийн ахлагч Боёогийн алтан протнер болох Ундармаа хамтлагаасаа гараад удаагүй байгаа. Тэрээр албан ёсоор “Шинэ үе”-ээс гарснаа олон нийтэд мэдээлээгүй бөгөөд хувийн продакшн байгуулж хамтрагчдаа аль хэдийн олсон гэх. Ийнхүү чадвардлаг нэг жүжигчнээ өрх тусгаарлахад хүргэсэн Шинэ үе-ийнхний барцад дуусаагүй л байна.
Тус хамтлагийн залуу жүжигчид болох Ц.Алдармаа Д.Оюунтуул нар Орхон аймагт аялан тоглолт хийж байх үедээ маргалдаж улмаар Ц.Алдармаа Д.Оюунтуул руу халуун ус цацаж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.
Тэгвэл энэхүү хэргийн талаар тус аймгийн цагдаагийн газрынхан үгүйсгээгүй бөгөөд цагдаа нар тухайн үед хэргийн газар дээр очиход хоёр эмэгтэй эвлэрсэн байсан тул хэргийг шалгаж эхлээгүй гэсэн байна.
Д.Оюунтуул одоогоор “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлах Түлэнхийн төвийн сэхээний тасагт ар гэрийн асрамжинд эмчлүүлж байгаа аж. Цээжин бие нь багагүй түлэгдсэн учир битүү лентээр ороосон, харин нүүр царай нь шарх сорви тогтоогүй байна.
Харин Ц.Алдармаа “Туул өөрөө эхэлсэн. Тэр над руу эхэлж ус буцалгагчтай халуун ус цацахаар нь хариуд нь аягатай ус цацсан. Би ч бас хохирогч” хэмээжээ. Гэхдээ одоогийн байдлаар хэн хэн нь гомдолгүй гэсэн учраас шалгуулах шаардлаггүй гэжээ.
Б.Оргил
new.mn
URL: