“Шинэ үе”-ийнхэн дуучин бэрээ егөөдөв

Үргэлж л элдэв зүйл сэтгэж, үзэгчдийнхээ инээдийг барж явдаг хошин урлагийн жүжигчид хэнийг хэрхэн шоглохоо ч андахгүй мэднэ.

“Шинэ үе” хамтлагийнхан багагүй хугацаанд тоглосон “Хэнтэй гэрлэж болохгүй вэ” шоу тоглолтынхоо үеэр рок поп болон нийтийн дуучдыг ч ёстой нэг нүүрээ хийх газаргүй болгоно лээ. Тэр тусмаа, бүр эрос стилиэрээ олонд танигдсан дуучин бэрээ хүртэл яг дуурайгаад авсан. Царайлаг жүжигчин залуу Батууш нь дуучин Наратай хамт амьдрах болсноор “Шинэ үе”-ийнхэн ямар нэгэн арга хэмжээ болох бүрт бэрээ урьдаг уламжлал тогтсон. Тэгвэл бас шоу тоглолтондоо ч “багтаах”-аа мартсангүй. Адтай жүжигчид хамгийн сүүлд тоглосон шоу хөтөлбөрийнхөө нэгээхэн хэсэгт дуучин бэрээ егөөдсөн бөгөөд нийтийн дуу хүртэл дуулуулаад авсан. Том хөхөвч, богино хормойтой ягаан даашинз, урт цагаан оймсоор дэгжирхсэн жүжигчин Билгүүн ч эротик бүжиг хийж, өгзөг юугаан үзэгчдэд гайхуулсан нь үнэхээр хөгжилтэй харагдана лээ. Харин энэ бүхнийг дуучин Нара хараад юу гэж бодсон бол…


URL:

Сэтгэгдэл бичих