ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын хүү найз нараа цагдаад барьж өгчээ-2
Б.Гүнбилэгт гэдэг залуу ч С.Цогоос мөс авсан даруйдаа баригджээ. Тэрээр ээжээсээ мөнгө аваад явж байгаад С.Цогтой тааралдаж.
Тэрээр 150 мянган төгрөгөнд нь энийг өгье гээд хайрцаг дотроосоо жижиг ууттай мөс гарган өгчээ. Б.Гүнбилэгт тэрийг нь аваад хуучнаар хүүхдийн 100-гийн тийшээ гэр лүүгээ явж байтал хоёр хүн сугадаад авсан нь цагдаагийн ажилтнууд байсан гэнэ.
Тэрээр С.Цогоос нийтдээ гурван удаа тус бүр 100 мянган төгрөгөөр мөс худалдан авснаа хүлээсэн ч шүүх Д.Сугарын хүүг мансууруулах бодисыг ашиг олох зорилгоор худалдан борлуулсан нь тогтоогдоогүй хэмээн хэргийн зүйлчлэлийг нь хөнгөрүүлсэн.С.Цог нь Б.Гүнбилэгтэд мөс зараад авсан мөнгөө “байрны зээлээ төлөх гэж зээлж авсан” гэж мэдүүлжээ. Д.Сугарын хүү байрны зээлтэй юм байна.
Шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 457900 төгрөгийг нь С.Цогт буцаан өгчээ. Сонирхолтой нь мансууруулах бодис хууль бусаар олж авсан хадгалсан зарж борлуулсан ноцтой хэрэгт холбогдсон С.Цог ганцхан өдөр цагдан хоригдоод л суллагдсан.
NUUTS.MN
URL: