С.Оюун сайд аа, Ч.Ганбилэгийн тухай таньд дуулгах сонин байна

Оюун1

       Манай боловсролын салбарт гажуудал хэдийнээ бий болж, Монгол Улсын ирээдүй улам бүрхэгшиж байна. Өнгөрөгч 2012 оны сонгуулиас хойш эрх баригч намынхан төрийн албан хаагчдыг хоморголон халсан. Тиймээс боловсролын салбарт хүртэл улстөржилт хийж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг өөрсдийн хүмүүсийг тавьсан нь ийм байдалд хүргэжээ.
Олон жил эрх баригч намд зүтгэсэн хэнийг ч болов хамаагүй урамшуулал маягаар албан тушаалд томилсон нь өнөөдрийн боловсролын салбарын бусармаг байдлыг бий болгочихлоо. Нөгөө талаас Нийслэлийн боловсролын газар, хэн нэгэн сайдын гар хөлд зарагдсан нөхдүүд ч энэ салбарыг унахад зүй ёсоор нөлөөлж буй.  Монголын ирээдүйг хорлож байгаа олон олон захирлуудын тэргүүн магнайд яах аргагүй Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг цоллуулж буй. Учир нь тэрээр С.Оюун сайдын хамгаалалтад байдаг учраас ийнхүү оодорч суудаг бололтой. Ч.Ганбилэгийн хувьд С.Оюун сайдаас гадна Нисйлэлийн тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун гэгч давхар хамгаалалт авсныг эх сурвалж хэлсэн.
Яахаараа хууль бусаар аашилж суудаг дунд сургуулийн захирлыг сайд нь ч өмгөөлж, Тамгын газрын дарга нь ч хамгаалж суудаг билээ. Тэр Ё.Гэрэлчулуун гэгч өмнөх ажлаа хийж чадахгүй байж юун сургуулийн захирлын ажилд оролцож, өмгөөлөх манатай л баймаар юм. Яагаад гэхээр С.Оюун сайд сэтгэл татаж Ч.Ганбилэгийг дэмжсэн байж болно. Чухам тэнд очоод юу хийж чадах вэ гэдгийг мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр таны дэмжсэн Ч.Ганбилэг Монголын ирээдүйг хэрхэн хорлож байгааг баримтаар хүргэхгүй бол сайтар ухаж ойлгохгүй байгаа бололтой. Үүний тухай ажилчид, алба хаагчдынх  ярилцлагыг ч дараагийн ээлжинд хүргэх болно.

Тэгэхээр Ч.Ганбилэг захирал нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ажилчдыг төсвийн 700 мянган мөнгөөр дайлчихна. Өөрийгөө шагнуулахын тулд шүү дээ. Тэрээр ажил авсан анхны үйл ажиллагаа нь өөрийнхөө өрөөг засварлаж, гурван сая төгрөгөөр тавилга авахаар эхэлсэн гэдэг. Эндээс харвал тэрээр өөрийнхөө вант улсыг сайдын дэмжлэгтэйгээр эхлүүлж байгаа учраас ийнхүү зоримог байсан хэрэг. Гэтэл БШУЯ-наас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 150 сая төгрөг төсөвлөж өгчээ. Харин эрхэм захирал маань 130 сая төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг сургуульдаа хийсэн ч өдгөө хийсэн ажлынх нь гууль цухуйж, тавьсан тавилга нь эвдэрч, хулдаас нь урагдсан байна. Энэ нь төсвийн мөнгөөр чухам хэдэн төгрөгийн зүйл авч сургуульд хэрэглээд бусдыг нь яасан бэ гэж хардаж болохоор харагдана.

Мөн БНСУ-ын “ДШ” компани 55 дугаар сургуулийн “Урлаг” танхимыг тохижуулах, засварлахад зориулсан 40 сая төгрөгийн гэрээ хийж, 16 сая төгрөгийг сургуулийн дансанд хийсэн ч зарцуулсан баримтыг өгөөгүй, Солонгосын талаас өнөөг хүртэл нэхсээр байгааг эх сурвалж хэлсэн юм. За тэгээд өнөөх биеийн тамирын заал гэж дурын нэг захирлын мөнгө олдог талбар аж. Тэр тусмаа Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дунд түгээмэл байдгийг бид урьд өмнө дурдаж байсан. Гэтэл Ч.Ганбилэг захирлын бас нэгэн мөнгө олдог талбар нь энэ сургуулийн заал гэнэ. Уг нь БШУ-ны сайд нь хүүхэд хөгжүүлэхээс бусад зүйлд биеийн тамирын заал ашиглахыг хориглосон юм билээ. Түүний хууль бус үйл ажиллагаа гэхээр бүгд л хаашаа ч үгүй мөнгөтэй холбогдоно. Тэрээр 2013 оны арваннэгдүгээр сард ХБНГУ-д аялахдаа төсвийн мөнгөнөөс 5.7 сая төгрөг гаргуулан явжээ. Харин ирээд үүнийгээ нөхөхийн тулд багш нарын цалингаас хасч олгосон. Үүнийхээ дараа 2013 оны арваннэгдүгээр сард анги удирдсан багш нарын анги даалтын мөнгө олгоогүй, залуу багш нарт олгох ёстой 2013 оны арваннэгдүгээр сарын залуу багш нарт олгох тусгай сургуулийн нэмэгдэл цалинг өгөөгүй, дунд ангийн багш нарын илүү цаг заасан мөнгийг олгоогүй гээд бүгд л хаашаа ч үгүй мөнгөтэй холбогдоно. Үүгээр ч зогсохгүй бусад хууль тогтоомж зөрчсөн асуудал маш олон байгааг бид эргэн мэдээлэх болно. С.Оюун сайд аа, та ийм л хүнийг дэмжиж, хаацайлж, Монголын ирээдүйг хорлож байна шүү.

А.Гал

URL:

Сэтгэгдэл бичих