Уруулын будгаар шинжихүй

Эмэгтэй хүнийг уруулаа хэрхэн буддагаар зан аашийг нь тодорхойлдог сонирхолтой дүгнэлт байдаг.

Яг таг үнэн байх албагүй ч бас ортой байж болохыг үгүйсгэхгүй. Бүсгүй та өөрийгөө сонжоод үзээрэй.

Уруулын будгийн үзүүр нь мохоо байдаг эмэгтэй хошин яриа ойлгохдоо тааруухан байдаг гэнэ. Сайн тал нь маш дайчин, шаргуу, цэвэрч нямбай зан чанартай.

Уруулын будаг нь хурц үзүүрлэсэн харандааны үзүүр шиг л байдаг эмэгтэй их төлөв бардам, ихэрхэг, бусдын санаа бодлыг үл ойшоодог аж.

Тогтворгүй зантай, өөртөө итгэлгүй санаа бодлоо бусадтай хуваалцдаггүй эмэгтэйн уруулын будаг үзүүр ч үгүй, хэлбэр ч үгүй байдаг.

Уруулын будаг нь бага зэрэг мохсон эмэгтэй өөдрөг үзэлтэй, баяр баясгалантай, шулуун шударга зантай байдаг.

Овсгоотой боловч тэр бүрийн тооцоотой байж чаддаггүй эмэгтэйн уруулын будаг ташуу хэлбэртэй байх нь бий. Ийм эмэгтэй их зөнч бегөөд дотны найзуудаа уучилж чаддагаас гадна эрчүүдээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай.

Харин уруулын будаг нь шовх хэлбэртэй байвал та өөрийгөө азтайд тооцож болно. Ийм эмэгтэй төлөв, даруу, сайхан ааш зантай, амьдрал нь баяр баясгалангаар дүүрэн байдаг.

Хэрэв найз бүсгүй тань уруулаа огт буддаггүй бол үүнийг эмэгтэй хүний дотоод сэтгэл, тайлагдашгүй нууцтай холбодог.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих